niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:23 UTC Эх: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d1%8d%d1%85-%d2%af%d1%80%d1%81% 611f6d9660dc89fc… ← niitlelch.mn руу буцах

Эх үрсийн баяраар 555 ээж “Алдарт эх”-ийн одон авна

~Эх үрсийн баяраар 555 ээж “Алдарт эх”-ийн одон авна~

555 ээжид “Алдарт эх”-ийн хоёрдугаар одон медаль гардуулахаар төлөвлөжээ.

Энэ жилийн хувьд НИТХ-аас өмнөх жилүүдэд олгодог байсан “Алдарт эх”-ийн одон олгох ээжүүдийн тоог нэмэгдүүлж, 555 ээжид олгох болсноороо онцлог юм.

Одон гардуулах хүндэтгэлийн ёслол зургадугаар сарын 1-ний 12:00 цагаас СТӨ-нд болно. Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Су.Батболд, НИТХ-ын тэргүүлэгчид болон төлөөлөгчид оролцоно.

“Алдарт эх”-ийн одон гардан авсан ээжүүдэд зориулж “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчдийн урлагийн бүтээлээс толилуулахаар болжээ.