Орхон аймаг "Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт сэргийлэлтийн төв"-тэй болно
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Хавдрын эмчилгээ, үйлчилгээг иргэддээ ойртуулж “Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргийлэлтийн төв”-ийг БОЭТ-өө түшиглэн байгуулна. Хүний нөөц боловсон хүчнээ бэлтгэсэн. 2025 оны орон нутгийн төсөвт Хавдрын төв байгуулах их засварт шаардлагатай 350 сая төгрөгийг тусгасан. Эрүүл мэндийн яамнаас 773 сая төгрөгийн үнэ бүхий эд, эсийн шинжилгээ авах 10 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлнэ. БОЭТ-д хавдартай 1500 иргэн хяналтад байдаг. Үүний 130 нь жилдээ нас барж, шинээр 300 орчим иргэн хавдраар оношлогддог гэх судалгаа бий. Тиймээс эхний ээлжинд манай аймагт хорт хавдрын тэргүүлэх өвчлөл болоод буй элэг, ходоод, хөхний хорт хавдрын тусламж үйлчилгээг орон нутагтаа үзүүлж эхэлнэ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.