Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэх 5Ш ажиллагааг эхлүүлж байсан цаг саяхан. 40 их наядын нүүрсний хэрэгт холбогдсон Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын ялыг бууруулах шийдвэр гаргасан. Тодруулбал, 5,9 жилийн ялтай байсан Б.Ганхуягийн ялыг 3,9 жил болгосон бол Т.Аюурсайханы ялыг мөн л бууруулсан. Тэгтэл саяхан "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцагийг 12 сая төгрөгөөр торгох шийдвэрийг шүүх гаргав. Яг үүн шиг их хэмжээний мөнгөний авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан МАН-ын Б.Батзориг, Д.Хаянхярваа гээд олон хүмүүсийг торгоод өнгөрсөн тохиолдол олон бий.
Хүний өөрийн нам харгалзахгүй авлигтай тэмцэнэ, энэ тэмцэл хэцүү учир ард түмнээсээ дэмжлэг хүснэ хэмээж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн авлигатай тэмцэх ажиллгааны үр дүн нэг иймэрхүү янзтай өрнөж байна. Төрд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний хохирол учруулсан энэ мэт албан тушаалтнууд торгуулаад, авсан ялаа бууруулсаар байвал жинхэнэ утгаараа авлигтай тэмцээд байна уу эсвэл дүр эсгэж байна уу гэж эргэлзмээр шийдвэрүүдийг шүүх гаргаж байна.
Авлигатай тэмцэх газар сүр дуулиантай баривчилж, саатуулж, их хэмжээний мөнгөн дүнтэй авлигын хэргийг зарладаг ч ийм хэмжээний ял оноож, авлигачдын толгойг илсээр байвал олон нийтийн авлигатай тэмцэх Засгийн газарт, Авлигатай тэмцэх газарт итгэх итгэл буурсаар л байна.
3,608.65














































