niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 14:33 UTC Эх: https://news.mn/r/2760661/ d0d03e815099ea12… ← niitlelch.mn руу буцах

НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2024.10.29-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал улирлаар иргэдийн дансанд ордог. Тэгвэл энэ оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 29-нд буюу өнөөдрөөс эхлэн иргэдийн дансанд шилжүүлж эхлэх ажээ.

Өмнөх улиралд 1.2 сая гаруй иргэнд 84.6 тэрбум төгрөг буцаан олгосон байна. Харин энэ удаад 1 сая 200 гаруй иргэнд 91 тэрбум төгрөгийг олгох аж.

НӨАТ-ын буцаалтын мөнгөөрөө иргэд авто тээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой байдаг.  Гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголты мөнгө энэ сарын 30-ны дотор иргэдийн данс руу шилжүүлнэ гэж Сангийн яамнаас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж