niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 15:03 UTC Эх: https://news.mn/r/2760302/ 9b90e1bd0248057f… ← niitlelch.mn руу буцах

Тяньжинд гацсан чингэлгийн 70 хувь автомашин

Хуучирсан мэдээ: 2024.10.26-нд нийтлэгдсэн

Тяньжинд гацсан чингэлгийн 70 хувь автомашин

Тяньжинд гацсан чингэлгийн 70 хувь автомашин

БНХАУ-ын Тяньжин боомт дээр өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн Монгол Улс руу орж ирэх чингэлгүүд  гацах болсон. Зарим сард татан авалт удааширснаас 5000 чингэлэг гацах болсон юм. Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас Хятадын талд олон сарын турш асуудал тавьснаар өнгөрсөн наймдугаар сард галт тэрэгний тоог нэмэгдүүлснээр татан авалт эрчимжиж, 5000 гаруй чингэлгийг татан авч чаджээ. Ингэснээр одоогоор тус боомт дээр 316 чингэлэг байгаа аж. Нийт чингэлгийн 70 хувь нь автомашин болохыг Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан онцоллоо.

Үлдсэн нь хүнсний бүтээгдэхүүн болон бусад бараа материал аж.

Улаанбаатар хотын хэмжээнд автомашины даац хэтэрсэн тул нийслэлээс ирэх арваннэгдүгээр сарын 8-наас хотын дугаартай тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох тохиолдолд таван шалгуур тавих болсноо зарлаад буй. Дээрх мэдэгдлээс хойш импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийг бүртгүүлэх хувь хэмжээ 40 хувь хүртэл өссөн болохыг Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгдээд байна.

Сануулахад, Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 400-450 мянган автомашин замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгааг албаныхан мэдээлж буй.

Мөн импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн тоо энэ оны есдүгээр сарын байдлаар 80 мянгад хүрсэн бөгөөд тодорхой арга хэмжээ авахгүй бол Улаанбаатар хотод метро барьж байгууллаа ч түгжрэлийг шийдэх боломжгүй гэдгийг нийслэлийн зүгээс мэдэгдэх болсон юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж