niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 15:04 UTC Эх: https://news.mn/r/2760079/ 707a595521427cc1… ← niitlelch.mn руу буцах

З.Энхболдын гавихгүй шунал ба зэрэг нэмэхгүй карьер!

Хуучирсан мэдээ: 2024.10.25-нд нийтлэгдсэн

З.Энхболдын гавихгүй шунал ба зэрэг нэмэхгүй карьер!

З.Энхболдын гавихгүй шунал ба зэрэг нэмэхгүй карьер!

З.Энхболд С.Баярцогттой нэг төгсөлтийнх. Х.Баттулга нь Ц.Элбэгдоржтой тоолбол нас, төөлбөл бие чацуу.  Тэдний улс төрд явсан, туулсан цаг хугацаа ойролцоо ч улстөрчдийн хувьд үнэт зүйл, үлдээсэн зам мөр нь өөр, өөр. Ц.Элбэгдорж “дөрвөн уул доторх” улс төрөөс гараад удаж буй бол С.Баярцогт “time out” аваад сууж байна.

Атал Монголын улс төрд өвгөртлөө өс зангидаж, албан тушаалын төлөө алийгаа алдаж яваа хоёр хүн бий, Женко.Баттулга хийгээд З.Энхболд нар.

Жилийн өмнөөс  улс төрөөс “зодог тайлсан”-аа, мөн малчин болохоор эгнэгт шийдсэнээ хэвлэлээр зарлаж явсан З.Энхболд гэнэт айлын хойморь “эзэгнэн”, эфирт ил гарч ирсэн нь зорилгогүй, зохион байгуулалтгүй ярилцлага огтоос биш юм. Тэр тусмаа өнөөх ярьдаг “үлгэр”-ээ давтаж, “Тавантолгойг та бидэнд үлдээсэн” гэх тархи угаалтаа үргэлжлүүлж буй нь цаанаа тодорхой шалтаг, шалтгаантай.

Нэгд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын уулзалтад оролцоод  буцаж явах замдаа Бээжингээр зочилж, Гашуунсухайтын төмөр замын хил холболтын шуурхайлах хүсэлтээ "Чайна энержи"-д тавьсан нь З.Энхболдыг “ичээ”-нээс нь гаргахад хүргэсэн байж мэднэ. Үндсэндээ, Тавантолгойг Монголд ашигтайгаар эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал хоёр улсын хооронд яригдах бүрт З.Энхболд гарч ирдэг, үг-үйлдлээрээ гацаадаг. Үг нь Монголын эрх ашгийн төлөө гэх боловч үйлдлээрээ Оросын эрх ашигт үйлчилсээр ирсэн нь бодит факт, өнгөрсөн хугацаанд алдсан 80 их наядын эдийн засгийн сүүдэр өнөө ч арилаагүй байна.

Хоржоонтой нь Женко, З.Энхболд хоёр Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг унагааж, М.Энхсайханыг яллаж байх зуур оросууд Хятадын нүүрсний зах зээлд тодорхой байр суурийг эзлэх болсон билээ.

 Тэрбээр Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарт үргэлжийн өс зангидаж ирсэн нь өөрийн хувийн эрх ашигтай нь холбоотой, гадаадын гар хөл явсантай нь бас хамаатай. “Монголд төмөр зам хэрэггүй, түмэн машинаар нүүрсээ зөөвөл олон жолооч ажилтай үлдэнэ” гэж ярьдаг л  УИХ-ын дарга байв шүү дээ.

Автоматик, телемеханикийн инженер, эрх зүйч, Олон улсын бизнесийн удирдлагын магистр хүн төмөр замаар нүүрсээ зөөх нь эдийн засгийн хувьд илүү ашигтайг мэдэхтэйгээ. Авчиг хувийн бизнест нь ашиггүй учраас Тавантолгойг Монголдоо авч үлдсэн гэж андуурдаг, ашиг сонирхлоо нуудаг гэмтэй.

Хоёрт, “Эрдэнэс Тавантолгой”-гоос хямдхан нүүрс  авч, Хятад руу зардаг “Страто”-гийн гол эзэн нь З.Энхболдоос төдийлөн холдохгүй. Тэрбээр надтай ямар нэгэн холбоо хамааралгүй гэж үгүйсгэдэг ч “Страто” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан төрсөн дүү З.Хишигтогтохоор нь хөөвөл олсны үзүүрт “ордны тайган” зогсож байж мэднэ.

Түүний хамаарал бүх гэх тус компанид давуу эрх олгосон гэж Б.Энх-Амгаланг прокурорын байгууллагаас буруутган З.Энхболдын хамт яллагдагчаар татан, анхан шатны шүүхээс тэднийг 40 сая төгрөгөөр торгож, нийтийн алба хаших эрхийг нь таван жилийн хугацаатай хассан байдаг.

Гэвч, парламентын сонгуулиар З.Энхболд намаа дэмжихээс илүүтэй МАН-д үйлчилсэн хөлс, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эсрэг чиглэсэн пиарт хошуу амаа худалдсаныхаа хариуд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгох тохироог Ардын намтай “ханцуй дотроо” хийсэн ч байхыг хэн мэдлээ.

Ямартай ч түүний хэргийг анхан шатны шүүхэд буцаахдаа “…хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж давах шатны шүүх үзсэн юм.

2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-г эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг М.Энхсайханд даалгасан агаад тендерт ялсан Хятадын “Шинхуа”, Японы “Сүмитомо”, Монголын “Энержи ресурс” гэх гурвалсан консерциумтай дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээг зурахын яг өмнөх өдөр З.Энхболд УИХ-ын даргын суудлаа ашиглан, Засгийн газрын хувь заяаг барьцаалан байж гэрээг зогсоосон, энэ нь эдийн засагт түүх ч, сургамж ч, сурах бичиг ч болж үлдэх нь гарцаагүй.

Үнэн хэрэгтээ З.Энхболд “Тавантолгойг Монголд үлдээсэн” юм биш, өөрийнхөө ашиг орлого, амьдрал ахуйгаа бодсон үйлдэл байсан. Үүний үр дагавар нь гэвэл “Эрдэнэс Тавантолгой” дээр нүүрлэсэн 40 их наядын нүүрсний хулгайн гэмт хэрэг. Тэр тусмха АТГ-аас нүүрсний хулгайн гол сэжигтэн гэж зарласан 17 хүний нэг нь З.Энхболд байлаа.

Хамгийн гол үнэн нь Тавантолгой хэзээ ч та биднийх болохгүй, ялсан намын, эрх мэдэл бүхий том дарга нарын мөнгөний гахай л болсон, болсоор ч байна.

 З.Энхболд, Х.Баттулгын ашиг сонирхол дээр гишгэж, тэднийг гар хөлөө болгодог гадны эрх ашгийн эсрэг зогссоныхоо төлөө М.Энхсайхан, С.Баярцогт, С.Баяр нар шинэ үеийн гол хэлмэгдэгчид болсон. Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт Оросын Элчин Н.Азизовоос даалгавар хүргүүлдэг байсан тухай,  Төрийн ордны тэрхүү жигүүрээс хууль, хүчнийхэнд ял захиалдаг байсныг Х.Нямбаатар, Н.Номтойбаяр нар ярьдаг. Хэрэв хүн гүтгэвэл шоронд суухаа ч тэд мэднэ. Тэгэхээр олны яриа ортой гэсэн үг юм.

З.Энхболд эзэмшсэн боловсрол, улстөрчийн зангаргаараа М.Энхсайханы чигчий хурууны чинээнд ч хүрэхгүй.

Тэгж яривал, Монголын ардчилал, эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь жинлээд үзсэн нь З.Энхболдод хэлэх үг байхгүй, М.Энхсайханд хийсэн гавъяа цөөнгүй. Ялгаа нь үүндээ бий. Түүний өсөрхөн хорсдог Ч.Сайханбилэгийн "Эрдэнэт"-ийн 49 хувийг оросуудаас худалдаж авч ирсэн гавъяа нь хаачих билээ.

Гуравт, З.Энхболдын  эртний өс хонзонгоо эфирт гаргаж, элдэв хүний нэр “босгож” суух болсон далд зорилготой нь дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль холбогдоно.

Тавантолгойн ордоос болж, өөрийгөө хэлмэгдсэн гэж хохирогчийн дүр бүтээж яваа нь алсын шунал, хувийн амбицаас үүдэлтэй.

У.Хүрэлсүхийн зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа талаасаа өнгөрсөн, удахгүй дараагийн Ерөнхийлөгч хэн болох вэ гэсэн том зодоон том улс төрд өрнөнө.  Үндсэн хуулиар Х.Баттулгын авторитори болох мөрөөдөл замхарсан ч З.Энхболдын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх нь нээлттэй. Бие нь жижиг ч, санаа нь собака хүн шүү дээ.

Михайлд нэг бодол бий гэгчээр З.Энхболдод ийм төрлийн нэг төлөвлөгөө байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хатуугаар хэлэхэд хувь хүнийх нь өсөрхүү ариншин, улстөрчийнх нь богино зам мөрийг бодсон ч түүнд "зэрэг нэмэх" карьер  хараахан харагдахгүй байна.

 Уг нь түүнд АН-ын “атаман” явсан, УИХ-ын алх атгаж суухдаа хаан биш гэхнээ заан байсан үе бий. Авчиг УИХ-ын алх атгаж явсан тэрбээр Женкогийн тамга манах хүртлээ улстөрчийн хувьд уруудсан нь,  өс хонзон зангидсан өвгөн болж хувирсан нь үнэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ТэнэглэлТэнэглэл
24
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж