niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:23 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d3%a9%d0%bd%d3%a9%d3%a9%d0%b4%d b21377f58630acd9… ← zurück zu niitlelch.mn

Өнөөдөр дараах замуудын хөдөлгөөнийг хязгаарлана

~Ням гарагт дараах замуудын хөдөлгөөнийг хязгаарлана~

1. БЗД, 25-р хороо, Ногоон төгөл хотхоноос Нарны зам руу холбогдсон замыг хааж, “Геодези, Усны Барилга Байгууламж” ОНӨААТҮГ 2018 оны 06 сарын 09-ний 23:00 цагаас 2018 оны 06 сарын 10-ны 07:00 цагийн хооронд ус зайлуулах шугамын ажил хийж гүйцэтгэнэ.

2. ЧД, 1-р хороо, Жуулчны гудамжинд /Байгалийн түүхийн музейн урд/ 2018 оны 06 сарын 09-ний 23:00 цагаас 2018 оны 06 сарын 10-ны 07:00 цагийн хооронд зам хааж, бохир усны шугам татах ажил хийнэ.

3. БЗД, 4-р хороо, Жуковын музейн туслах замыг 2018 оны 06 сарын 09-ний 23:00 цагаас 2018 оны 06 сарын 10-ны 07:00 цагийн хооронд “ ЭЙ ЖИ ЗЭТ” ХХК хааж, дулааны шугам татах ажил гүйцэтгэнэ.