niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-27 15:34 UTC Quelle: https://news.mn/r/2759503/ 3173bf6beb56b7eb… ← zurück zu niitlelch.mn

"Семинар хийгээд Монгол Улс хөгжсөн нь хаана байна"

Хуучирсан мэдээ: 2024.10.22-нд нийтлэгдсэн

"Семинар хийгээд Монгол Улс хөгжсөн нь хаана байна"

"Семинар хийгээд Монгол Улс хөгжсөн нь хаана байна"

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.10.22/ хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь удаагийн хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэх юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Төсвийн хууль орж ирж байна. Зардлуудаа огтхон ч багасгаагүй байна. Миний бие оны эхнээс авахуулаад Төрийн ордоны их танхимд болсон хурал, цуглааныг тавдугаар сар хүртэл тоолоод 128 болгоод тоог нь алдсан. Тухайлбал,  UG Arena-д малчдын, багш нарын гэх мэт гуравхан арга хэмжээ зохион байгуулаад гурван тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Ховд аймгаас нэг мэргэжилтэн дөрвөн удаа Улаанбаатарт ирж хурал семинарт оролцсон байгаа юм. Хурал, семинарт оролцох бүрдээ зардлаа даалгаад, үнэтэй буудалд бууж, хоол унд идээд, тор дүүрэн юм авдаг.

Жилд хэдэн тэрбум, их наяд төгрөгөөр хэмжигдэх мөнгө хурал, семинарт зарцуулдаг. Төрийн албан хаагчдыг МАН-д санал өгүүлэх тэр арга хэмжээнд л энэ мөнгийг зарцуулсан. Гэтэл энэ зардлын хэмжээ ирэх оны төсөвт ч бууж орж ирээгүй байна. Хэрээс хэтэрч байна.

Байр ашиглалт, урсгал зардал, хангамж материал, томилолт, бусдаар гүйцэтгүүлэх ажил гэх мэт зардлын хэмжээ буурах биш өмнөх жилийнхээс ч өссөн байна. Энэ бүхнээс харахад энэ жилийнхээс ч их сургалт, семинар зохион байгуулна гэсэн үг. Сургалт, семинар зохион байгуулаад МАН хөгжүүлчихсэн нь хаана байна. Яам, аймаг, малчин эмэгтэйчүүд гэх мэт Монголын бүх иргэдийг дуудаж аймагт семинар хийсэн. Төсвийн мөнгө зарцуулсаар байгаад гишүүн болсон нөхдүүд тоо тоймгүй. Гэтэл ирэх жил энэ зардлаа засалгүй оруулж ирсэн байна. Өнгөрсөн оны төсөв батласнаас хойш 10 гаруй их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Гэтэл татвар төлөгчид рүү хандсан ямар ч арга хэмжээ алга. Дэлхий даяар төсвөөрөө дамжуулж хувийн хэвшилээ дэмжиж чадсан улс орон хамгийн өндөр хөгжилд хүрдэг. Гэтэл Монголд ажил олгогч, татвар төлөгчидөд хандсан биш өөрсдөдөө зориулсан төсөв оруулж ирсэн байна. Энэ асуудал дээр бүлэг тодорхой санал гаргаж, завсарлага авах байх" гэсэн байр суурь илэрхийллээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж