niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-27 16:00 UTC Quelle: https://news.mn/r/2759400/ 6b082f36debe2ebc… ← zurück zu niitlelch.mn

Ж.Энхбаяр: Яам нүүсэн тул 2-3 өдөр нь Улаанбаатарт ажиллана

Хуучирсан мэдээ: 2024.10.21-нд нийтлэгдсэн

Ж.Энхбаяр: Яам нүүсэн тул 2-3 өдөр нь Улаанбаатарт ажиллана

Ж.Энхбаяр: Яам нүүсэн тул 2-3 өдөр нь Улаанбаатарт ажиллана

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/нь Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу нүүж очин, төвхнөөд байна.

Тодруулбал, тус яамны Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйн корпораци, Зээлийн батлан даалтын сангийн салбар, Жижиг, дунд үйлдвэрийн газар зэрэг аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг газар, хэлтсүүд нь нүүжээ.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Яамыг нүүлгэн шилжүүлэх ажил гурван үе шаттай хийгдэнэ. Энэ ондоо багтаж бүрэн шилжинэ. Гадаад харилцаа, хуулийн хэлтэс зэрэг УИХ, Засгийн газартай хамтарч ажилладаг бүтэц Улаанбаатарт үлдсэн байгаа. Яамны 70 орчим хувь нь төвийн бүс дээрээ ажиллах шаардлага байгаа.

Миний хувьд долоо хоногтоо 2-3 өдөр нь Дархан-Уул аймагт яаман дээрээ ажиллах бол мөн 2-3 хоногт Улаанбаатар хотод байж, УИХ, Засгийн газар дээрээ ажиллана. Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу автомашинаар явахад 1.30-2.00 цагийг л зарцуулдаг бол Улаанбаатар хот руугаа ороход их цаг зарцуулж байгаа.

Төв, Дархан,Сэлэнгэ бол газар тариалангийн гол бүс. Хөнгөн хүнсний боловсруулах үйлдвэрийн 90 гаруй хувь энэ бүсэд төвлөрч байна. Нийт газар тариалангийн гол цөм бүс нь төвийн бүсэд мөн оршдог. Төвлөрлийг сааруулах том зорилт бидний өмнө байгаа. Хүн амын 60 хувь, мөнгөний нийлүүлэлтийн 80 гаруй хувь, нийт аж ахуй нэгжүүдийн 75 хувь Улаанбаатар хотод төвлөрч байна. Хэт их төвлөрлөөс болж, Улаанбаатар хотод байнгын түгжрэл, бухимдал үүсэх болсон. Засгийн газар төвлөрлийг сааруулахын тулд төр захиргааны байгууллагыг бүсүүдэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. ХХААХҮЯ бүсэд шилжиж байгаа эхний яам болж байна. Хөдөөг хөгжүүлж байж иргэд орлоготой болж, амьдралын чанар нь сайжирна.

Дархан-Уул аймагт ХХААХҮЯ шилжин суурьшсанаар дагаж 100 мянга гаруй иргэний шилжилт хөдөлгөөн хийгдэх тооцоо гарсан. Ойрын жилүүдэд шилжилт хөдөлгөөн идэвхтэй явна.

Төвийн бүс рүү салбарын яамны гол хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжинэ. Хөнгөн үйлдвэрийн кластер, сүү, махны эрчимжсэн аж ахуй, туслах аж ахуй энэ бүсэд байгуулагдана. Түүнийг дагуулаад 200 мянга га талбайг нэмж эргэлтэд оруулахаар төлөвлөж байна. Аж ахуй эрхлэх хүсэл зорилготой, жимс ногоо тарих хүсэл сонирхолтой иргэдэд бид газар олгох нөөц үүсгэнэ. Ингэснээр шилжин суурьшиж байгаа иргэд орлоготой болох боломж бүрдэнэ” гэж тайлбарлав.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ЗөвЗөв
29
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
5
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж