2018.06.11 · niitlelch.mn (Archiv) · Архив

Хуурай газар дээрх ХӨЛӨГ ОНГОЦ 6X6 Range Rover

~Хуурай газрын ХӨЛӨГ ОНГОЦ 6X6 Range Rover~

T. Fotiadis дизайнер цоо шинэ 6×6 Range Rover-ыг бүтээжээ.

Гадаад үзэмжийг нь харах юм бол Mercedes-AMG-ын дөнгөж танилцуулаад буй бартаат замын мангас, хос турбо V8 хөдөлгүүртэй, түгжигч 5 ялтастай, Поршелийн гурван тэнхлэгт G63 6×6-аас ихэд ялгаатай харагдах байх. Магадгүй зарим зүйл нь дутмаг санагдаж ч болох.

Харин T. Fotiadis өөрийн бүтээлээ “Хуурай газар дээрх хөлөг онгоц” хэмээн нэрлээд байгаа юм. Өөрөөр мөн “Далайн Rover” гэх нь ч бий.

Магадгүй энэ машиныг бодитоор туршиж үзээгүй хэн нэгний нүдэнд зүгээр нэг тээвэрлэгч тэрэг шиг харагдах байх.

Хэмжээний хувьд 236.2 инчийн урт буюу энэ нь G63 6×6-аас 5.1 инч-ээр урт үзүүлэлт юм. Харин тоноглолын хувьд 20 инчийн 6 ширхэг дугуйтай бөгөөд 2 өөр төрлийн сонголттой.

Гадаад байдлын хувьд нэг төрлийн ачааны машин шиг харагдаж болох ч тансаг дотоод засал, түрэмгийн хүчин чадалтай машин юм.

Харин дотоод заслын хувьд бүрэн харуулсан зураг байхгүй бөгөөд Carat Duchatelet-ыг гүйцэтгэсэн гэсэн ганц мэдээлэл байгаа юм. Түүнийг модон ирмэгийн оронд синтезийн метал эсвэл KPM шаазан ашигласан, Foglizzo брэндийн суудлын бүрээс ашигласан, арааг нь Crystal Caviar-ээр хийсэн гэх мэт таамгууд бий.

Харин нэмэлт чимэглэлд дарс хөргөгч, нисэх онгоцонд байдаг шиг цахилгаан ширээ, LCD дэлгэцтэй зурагт зэрэг багтах юм.

Харин хөдөлгүүрийн хувьд холимог эрлийз, дизель V-8, суперчаржед бензин хөдөлгүүртэй V-8 зэрэг олон төрлөөр захиалах боломжтой аж.

Үнийн хувьд тодорхойгүй байгаа юм байна. Харин бүрэн хүч чадлыг нь 11 сард болох 2018 Monaco Yacht Show-аар мэдрэх бизээ.

эх сурвалж: cardoctor.mn

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.