niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-27 16:02 UTC Quelle: https://news.mn/r/2759173/ 3fba1e26754d12fe… ← zurück zu niitlelch.mn

Дээрэмдэх зорилгоор 14 настай хүүхдийг хутгалсан хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2024.10.20-нд нийтлэгдсэн

Дээрэмдэх зорилгоор 14 настай хүүхдийг хутгалсан хэрэг гарчээ

Дээрэмдэх зорилгоор 14 настай хүүхдийг хутгалсан хэрэг гарчээ

Орхон аймгийн Баян-Өндөр суманд дунд ангийн хүүхдийн хэвлий хэсэгт хутгалж, дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал аравдугаар сарын 15-нд үл таних хүмүүст хутгалуулж, гар утсаа дээрэмдүүлсэн гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Үүний дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Шалгалтаар 15 настай хоёр хүүхэд, хохирогч 14 настай хүүхдийн iPhone 8 загварын гар утсыг дээрэмдэж, улмаар хэвлий хэсэгт нь хутгалан Улаанбаатар хот руу зугтсаныг олж тогтоожээ.

Хэргийн дагуу Орхон аймгийн цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн газартай хамтран ажиллаж аравдугаар сарын 16-ны өдрийн 14 цагийн орчимд хэрэгтнийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж