niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:23 UTC Эх: https://niitlelch.mn/%d1%83%d0%bb%d1%81-%d1%82%d3%a9%d1%80/%d0%b1%d0%b8%d1%87%d0%bb%d1%8d% 82c416482e0ea3e7… ← niitlelch.mn руу буцах

БИЧЛЭГ: Удаан хугацаанд дуншсан удирдагчдийн уулзалт эхэллээ

~Удаан хугацаанд дуншсан удирдагчдийн уулзалт эхэллээ~

АНУ болон Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт эхэллээ. Уулзалтын үеэр Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар анх удаа гар барилцав.

Америк-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт Сингапурын амралт сувилалын Сентоза арал дээрх “Капелла” зочид буудалд болж байгаа билээ.

Уулзалт 45 минут үргэлжлэх бөгөөд дараа нь 1 цаг 30 минутын өргөтгөсөн хэлбэрийн яриа хэлэлцээ болох юм. Уулзалтын үеэр талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, Америк-Умард Солонгосын харилцааг хэвийн болгох асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.

Тэдний уулзалтыг Сингапурын Channel NewsAsia суваг шууд дамжууллаа.