Парламентын 126 гишүүний 48 нь жагсаалтаар, 78 нь тойргоос сонгогдсон. Жагсаалтын 48 гишүүний 18 нь МАН-ынх, 16 нь АН бол ХҮН нам зургаа, "Үндэсний эвсэл", ИЗНН тус бүр дөрвөн суудал авсан. Жагсаалтын гишүүдийн хувьд тойргийнхонтой харьцуулахад харьцангуй бие амар гишүүн болсон. Худалч хүнд гэртээ унтаж байгаад гишүүн болсон хүмүүс ч цөөнгүй.
УИХ-ын сонгуулийн нэр дэвшүүлэлтийн үеэр АН-ынхан жагсаалтаа булаацалдаж, тайзан дээрээ нэгнийгээ зодох нь холгүй шоу үзүүлсэн.
Тэгвэл МАН-ын хувьд хэний ч таамаглаагүй хүмүүсийг листдээ жагсаасан намын гишүүдээ болон олон нийтийг багагүй шоконд оруулсан. Иргэдийн нэг хэсэг нь АН, ХҮН намын дарга нар жагсаалтаа тэргүүлсэнд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн бол нөгөө хэсэг нь улс төрийн намын удирдагч том бодлого зангидахын тулд тойргийн улстөрөөс татгалзах ёстой гэх байр суурийг илэрхийлж байва.
Тэрчлэн МАН-ын жагсаалт дээр ч иргэд талцсан. Нэг хэсэг нь тэднийг "хонины арьс нөмөрсөн чоно" болохыг хэлж, нөгөө хэсэг нь улс төрд шинэ хүмүүс орох боломжийг нээсэн гэж уярч суусан нь таван сарын өмнөх үйл явдал.
Нийгэмд танигдаагүй фигуруудыг жагсаалтад бичсэнээ эрх баригчид тайлбарлахдаа нийгмийн бүх салбарын төлөөллүүдийг хууль тогтоох байгууллагад оруулах шаардлагатай гэх үгээр ам таглаж байсан бол АН-ынхны хувьд манай жагсаалт бол бодлогын лист гэх тайлбар хэлсэн бий.
Улс төр гэж бараг мэдэхгүй атлаа их улс төр рүү ичиж, эмээлгүй орсон МАН-ын гишүүд тараа таниулаад эхэлжээ.
Тодруулбал, МАН-ын жагсаалтын нэгд бичигдсэнээ "бурхны дуудлага" гэж хүлээж авсан Г.Лувсанжамц, Х.Баасансүрэн, О.Саранчулуун зэрэг шинэ гишүүдийн амнаас жорлонгийн сэдэв салахаа байсан. Х.Баасансүрэн гишүүн Төрийн ордны жорлонд дугаарлах хэцүү байгаагаа хэвлэлийнхэнд ярьсан. Араас нь Г.Лувсанжамц мөн л Төрийн ордны жорлонг сөхөж, удалгүй О.Саранчулуун оюутан залуус жорлонд зохистой бие засахгүй байгааг шүүмжлэв.
Шинэ хүмүүс шинэ сэдэв хөндөж, нийгмийн олон асуудлыг анхаарч үзэх байх гэсэн сонгогчдын итгэл талаар болж, МАН-ын жагсаалтынхан өөрсдийнхөө биеийг хөнгөлөх жорлонгоос өөрийг бодохоо больжээ. Уг нь утаа угаар, хог тоосноос эхлээд улаанбаатарчуудад жорлонгоос өөр нэн чухал сэдэв цөөнгүй бий. Аз, ёндоогоор МАН-ын жагсаалтаар гишүүн болсон "нялх" гишүүд цаашдаа улс төрд хол явъя гэвэл улс орны нэн чухал шийдвэрүүдэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Үгүй бол жорлсон ярьсаар байгаад дөрвөн жилйин карьераа дуусгах уу .
Анхнаасаа зөв улс төр хийхгүй бол дараа нь мянган сайхан амлалт өгөөд ч нэмэргүй болов уу.
Б.БАТ
3,608.65
















































Холбоотой мэдээ