niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-27 16:31 UTC Source: https://news.mn/r/2758753/ 73d6c9e42e4728a3… ← back to niitlelch.mn

“Төр ААН-ийн өвөрт орж, хэнтэй гэрээ байгуулахыг зааж болохгүй”

Хуучирсан мэдээ: 2024.10.17-нд нийтлэгдсэн

“Төр ААН-ийн өвөрт орж, хэнтэй гэрээ байгуулахыг зааж болохгүй”

“Төр ААН-ийн өвөрт орж, хэнтэй гэрээ байгуулахыг зааж болохгүй”

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2024.10.17/ сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ эдийн засаг дахь төрийн оролцоо буурах биш нэмэгдэн, дампууруулж байна” гэж мэдэгдлээ.

Энэ тухай тэрбээр “Амтай болгон, зангиа зүүсэн болгон эдийн засаг дахь төрийн оролцоог багасгана л гэдэг. Үг нь тийм боловч үйлдэл нь эдийн засаг дахь төрийн оролцоог нэмээд л байдаг.

Хулгай,  авлига, шаардлагатай шаардлагагүй албан тушаал бий болгож, өөрсдийнхөө хүмүүсийг томилдог, тэрүүгээрээ сүлжээ үүсгэдэг, түүгээр сонгуулийнхаа бүтцийг хийдэг, түүгээрээ мөнгөө босгодог, тэрийгээ хулгайн үүр болгодог.

Төр хүрсэн бүхэн дампуурдаг, үхдэг гэдгийг амьдрал хангалттай нотлоод өглөө. Төр өнөөдрийг хүртэл нүдэнд харагдаж гийгүүлэх юу хийж үбтээв. Жишээлбэл, Газрын тосны үйлдвэр барина гээд нэлээн л ажил болсон. Саяхан зурагтаар харлаа, захиргааны барилга, суурь байгууламжийн цутгалтаас өөр ажил харагдахгүй л байна лээ ш дээ. Төр аж үйлдвэр бизнесийн салбарт юу хийв. Төр хийх ёстой ажлаа л хийгээч дээ.  Бизнесийнхнээ дэмж, эдийн засгаа тэл, аюулгүй байдлаа ханга, нийтийн эрх ашгийг тэгш хамгаал, иргэддээ үйлчил тэгээд л боллоо. Төр бизнес хийх хэрэггүй.  “Эрдэнэт” үйлдвэрээс эхлээд Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохой гээд том үйлдвэрүүд үр дүн нь юу байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” компаниа сайжруул л даа. Түүгээрээ иргэддээ хувьцаагаар нь дамжуулаад ногдол ашиг өг л дөө. Үндсэндээ бүгдийг нь дампууруулаад хаячихсан. Хүнд хэцүүгийн нугачаанд зовж бүдэрч яваа аж ахуй нэгжийн өвөрт ороод хэнийг захирлаар томилохыг нь  заагаад, хэнтэй гэрээ байгуулахыг нь зааж өгөөд явна гэж болохгүй. Нэг талдаа авлига хулгайтай тэмцэнэ гээд нөгөө гараараа авлига хулгайн эх үүсвэрээ хийгээд байдаг.

Нэг хүнд ногдох ДНБ ийн өсөлтийн 85-90 орчим хуввд нөлөөлж байгаа зүйл нь зэс, нүүрсний үнэ өндөр байгаатай холбоотой.  “Эрдэнэт” 87 хувийг бүрдүүлээд байгаа. Бусдаар бол зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унаад ирэхээр хулгай шингэсэн үнэ өртгийг дийлдэггүй.

Миний үзэл баримтлал бол либераль ардчилал эдийн засаг нийгмийн бодлогыг л дэмждэг” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж