niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-27 16:35 UTC Source: https://news.mn/r/2758393/ 19ee121b32217bca… ← back to niitlelch.mn

ИЗНН сүүдрийн Засгийн газар байгуулж ажиллана

Хуучирсан мэдээ: 2024.10.15-нд нийтлэгдсэн

ИЗНН сүүдрийн Засгийн газар байгуулж ажиллана

ИЗНН сүүдрийн Засгийн газар байгуулж ажиллана

Иргэний зориг ногоон нам/ИЗНН/-ын дарга Б.Батбаатар өнөөдөр /2024.10.15/ сүүдрийн Засгийн газар байгуулж, улс төрийн сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж ажиллах болно гэж мэдэгдлээ.

Энэ тухай тэрбээр “ИЗНН-ын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, сүүдрийн Засгийн газар байгуулж ажиллахаар шийдвэр гаргасан. Ойрын хугацаанд бид сүүдрийн Засгийн газрын ажиллах дүрэм журам, бүтэц бүрэлдэхүүн хэрхэн яаж ажиллах тухай арга хэлбэрийг тодорхойлно.

Монгол Улсад өнөөдөр үүсээд байгаа УИХ нь Засгийн газрын түвшинд очсон. УИХ нь ард түмний парламент байх ёстой. УИХ дахь олонхи нь өөрөө 118 гэдэг бүдүүн бүлэгтэй байж болохгүй. Бид хяналт тавьж, иргэдэд ус агаар мэт хэрэгтэй байгаа улс төрийн сөрөг хүчний үүргийг хэрэгжүүлж ажиллах болно” гэлээ.

2024 оны УИХ-ын сонгуульд ИЗНН дөрвөн суудал авсан бол орон нутгийн сонгуульд өрсөлдсөн ч нэг ч суудал авч чадаагүй юм.

Орон нутгийн сонгуульд амжилтгүй оролцсон шалтгаанаа тус намын дарга Б.Батбаатар “Улаанбаатар хотын 100 сонгогч тутмын 40 нь ирж саналаа өгсөн. 40 сонгогчийн 20 хүрэхгүй сонгогчийн саналаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 90 хувийг МАН засаглахаар боллоо. Энэ бол орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатайг харууллаа” гэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж