С.Амарсайханы ахынх нь хийдийн сийлбэрийг хоригдлуудаар хийлгэсэн гэх Д.Дамдинцэрэнг боомтын дарга болгожээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Бригдын генерал Д.Дамдинцэрэн Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч болжээ. Товчхондоо, Шадар сайд С.Амарсайхан өөрийн хүнээ томилсон байна. Учир нь боомтуудын даргын томилгоо Шадар сайдын мэдлийнх. Д.Дамдинцэрэн өмнө нь Шадар сайд С.Амарсайханы төрсөн ах С.Нэргүйн Налайх дүүрэгт байрлах “Сайн номуун” хийдийн уран сийлбэрийг хийлгэсэн гэгддэг. Энэ тухай, "2020 оны есдүгээр сараас 2021 оны дөрөвдүгээр сарын хооронд 14 ялтанг ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангиас хууль бусаар гаргаж, хийдэд ажиллуулсан" гэх мэдээлэл цацагдаж байлаа. Тэгэхээр Д.Дамдинцэрэн, Шадар сайд С.Амарсайхан нар ойрын холбоо хамааралтай болж таарч буй юм. Д.Дамдинцэрэнгийн хувьд, эрх зүйч мэргэжилтэй. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.