"Ховд аймагт 2 ишигнээс малын гоц халдвар болох мялзан илэрсэн. Өөр тохиолдол гараагүй"
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Ховд аймгийн Булган суманд малын гоц халдвар болох Мялзан өвчин бүртгэгдсэн байна. Энэ талаар тухайн аймгийн Мал эмнэлгийн газраас тодруулахад "Энэ сарын 14 буюу хоёр хоногийн өмнө Булган суманд малын мялзан өвчнөөр өвчилсөн хоёр ишиг бүртгэгдсэн. Бид тус өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтыг цаг алдалгүй хийж ажиллаж байна. Мөн тухайн халдвар илэрсэн голомтын бүсэд хорио цээрийн дэглэм …
Гэрэл зургийг: Б.Мягмарбаяр Ховд аймгийн Булган суманд малын гоц халдвар болох Мялзан өвчин бүртгэгдсэн байна. Энэ талаар тухайн аймгийн Мал эмнэлгийн газраас тодруулахад "Энэ сарын 14 буюу хоёр хоногийн өмнө Булган суманд малын мялзан өвчнөөр өвчилсөн хоёр ишиг бүртгэгдсэн. Бид тус өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтыг цаг алдалгүй хийж ажиллаж байна. Мөн тухайн халдвар илэрсэн голомтын бүсэд хорио цээрийн дэглэм тогтоон, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Өөр тохиолдол нэмэгдээгүй" хэмээлээ. Бог малын мялзан өвчин Бог мал, мэдрэмтгий зэрлэг амьтан халуурах, хамраас шингэн гоожих, чацга алдах, уушиг үрэвсэх шинж тэмдэгээр илэрдэг хавьтал халдварт өвчин юм байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.