niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 18:33 UTC Эх: https://news.mn/r/2755505/ 29096fb44ba103cf… ← niitlelch.mn руу буцах

БНСУ-д гэрээгээр ажиллах квотыг хоёр дахин нэмжээ

Хуучирсан мэдээ: 2024.10.03-нд нийтлэгдсэн

БНСУ-д гэрээгээр ажиллах квотыг хоёр дахин нэмжээ

БНСУ-д гэрээгээр ажиллах квотыг хоёр дахин нэмжээ
Солонгосын анхны хаант улс болох эртний Жусон улс өнөөдөр /2024.10.03/ байгуулагджээ. Тус өдрийг тохиолдуулан БНСУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Чой Жин Воныг төрийн ордонд хүлээн авч уулзсан байна.

Тус уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Г.Хосбаяр, Элчин сайд Чой Жин Вон, Элчин сайдын зөвлөх Кан Хёнчоль нар оролцсон юм.

Энэ үеэр элчин сайд Чой Жин Вон БНСУ-ын виз олголтын хугацаа 60 хүртэл хоног байсныг 25 хоног болгон бууруулж, гэрээгээр ажил эрхлэх квотыг 2000 байсныг 4000 болгон нэмэгдүүлсэн талаар дурдав. Мөн хоёр улсын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай талаар ярисан юм. Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд БНСУ-аас Монгол улсад ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байгаа нь манай улсын соёл урлаг, спорт, аялал жуулчлал, боловсрол, банк санхүүгийн салбарт тодорхой хэмжээнд эерэг нөлөө  үзүүлж байгаа тухай талууд онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж