niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:23 UTC Эх: https://niitlelch.mn/%d1%81%d0%bf%d0%be%d1%80%d1%82/%d0%b4%d0%b0%d1%88%d1%82-%d0%be%d1%85% f0017b2dad1a5230… ← niitlelch.mn руу буцах

ДАШТ: ОХУ-ын шигшээ багийн тухай сонирхолтой баримтуудаас

~ДАШТ: ОХУ-ын шигшээ багийн тухай сонирхолтой баримтуудаас~

ОХУ-ын шигшээ баг 1966 оны ДАШТ-аас хойш анх удаагаа нээлтийн хоёр тоглолтод ялалт байгуулж байна. Тухайн үед тэмцээний хагас шигшээ шат хүртэл өрсөлдөж байсан.

ДАШТ-ий түүхэнд эхний хоёр тоглолтод хамгийн олон гоол оруулсан шигшээ багаар тодорч байна. 1934 онд Италийн шигшээ баг талбай дээрээ зохион байгуулсан ДАШТ-д эхний хоёр тоглолтод 7 гоол оруулж байсан.

ОХУ-ын оруулаад буй гоолууд 2010 оны ДАШТ-ий аварга Испанийн шигшээ багийн тэмцээний турш оруулсан бүх гоолтой тэнцээд байна.

ДАШТ-д одоогоор 5 тоглогч өөрийн хаалганд оруулаад байгаа бөгөөд 1998 оны ДАШТ-ээр 6 тоглогч өөрийн хаалганд гоолдож байсан.