2018.06.20 · niitlelch.mn (Archiv) · Архив

МҮБХ: Улсын гарьд Ө.Бат-Орших нарын барилдах эрхийг хоёр жилээр хаслаа

Монголын Үндэсний бөхийн холбооноос өөрийн албаны ёсны фейсбүүк хуудсаар дамжуулан допингийн шинжилгээгээр сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдэд хариуцлага тооцох шийдвэр гаргаснаа танилцууллаа.

МҮБХ-ны Тэргүүлэгчид  /2018.06.15/-ний өдөр хуралдаж, дараах шийдвэр гаргасан байна.

~МҮБХ: Улсын гарьд Ө.Бат-Орших нарын барилдах эрхийг хоёр жилээр хаслаа~

Тодруулбал, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, айгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарыг улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг хоёр жилээр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.