niitlelch.mn · Snapshot Archived: 2026-10-24 21:23 UTC Source: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d1%81%d0%b0%d0%b9%d0%bd-%d0%bc% 9143dd01d9c8f1be… ← back to niitlelch.mn

САЙН МЭДЭЭ: тавдугаар сарын байдлаар 16604 хүүхэд мэндэлжээ

~2018 оны тавдугаар сарын байдлаар 16604 хүүхэд мэндэлжээ~

2018 оны эхний 5 сард нийслэлд 16457 эх амаржиж, 16604 хүүхэд мэндэлжээ. Үүнээс 8535 нь эрэгтэй хүүхэд, 8069 нь эмэгтэй байна. Шинэ төрсөн нийт хүүхдийн 239 нь 2 ихэр, 7 нь 3 ихэр бүртгэгджээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсөн захиргааны статистик мэдээгээр дүүргүүдийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо нийслэл хотод 2018 оны 5 дугаар сарын эцэст 8270 болж, өмнөх оны мөн үеэс 20 хүнээр (0.2%) буурчээ.

Нийт ажилгүйчүүдийн 4364 (52.8%) нь эмэгтэйчүүд байна гэж нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.