20/06/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Амиа алдсан хүүгийн ар гэрээс уучлал хүсч, эмгэнэл илэрхийлэв
~Амиа алдсан хүүгийн ар гэрээс уучлал хүсч, эмгэнэл илэрхийллээ~
БЗД-ийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж, 11 настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 18-ны өдөр гарсан.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг асуудлын талаар хэлэлцэж, 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хуулийн арга хэмжээ авахаар болжээ.
Түүнийг сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаагүй, хүүхдийг ялгаварласан ёсзүйгүй мэдэгдэл хийсэн гэж үзсэн байна.
Мөн Засгийн газар амиа алдсан хүүгийн ар гэрээс уучлал хүсч, эмгэнэл илэрхийллээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.