niitlelch.mn
2024.12.12 · eguur.mn

Машинаа галлаж асаах үед түймэр гарчээ

Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх

Өчигдөр /2024.12.12/ нийслэлийн Баянгол дүүргийн, 20 дугаар хороо “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын төв баазын ойролцоох том оврын тээврийн хэрэгслийн зогсоолд "Мицубиши Фусо" загварын ачааны автомашин галд өртсөн. Улмаар тус баазын Засвар үйлчилгээний хэлтсийн ажилтнууд Онцгой байдлын албаны гал унтраах анги ирэх хүртэл галыг тархахаас сэргийлсэн байна. Галд өртөж буй тээврийн хэрэгсэлтэй зэрэгцээ 2-3 метрийн зайд том оврын ачааны автомашинууд байжээ. Иймд иргэн, аж ахуйн нэгжүүд өвлийн улиралд гадаа байрлуулсан тээврийн хэрэгслийг асаахдаа галлаж халаах нь өндөр эрсдэлтэй тул анхаарал болгоомжтой хандана уу гэж Нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас мэдээллээ. …

Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗

Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.

Эх сурвалж: https://eguur.mn/555852/ · Архивласан: 2026.11.27
🗎 Архивлагдсан хувь (2026-11-27) · 885b17714f2efb8f…
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.