niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 19:04 UTC Эх: https://news.mn/r/2754537/ 9c1419c44c1e6e3c… ← niitlelch.mn руу буцах

9000 тонн жинтэй галт тэрэг "Тавантолгой-Гашуунсухайт"-д тээвэрлэлт хийв

Хуучирсан мэдээ: 2024.09.30-нд нийтлэгдсэн

9000 тонн жинтэй галт тэрэг "Тавантолгой-Гашуунсухайт"-д тээвэрлэлт хийв

9000 тонн жинтэй галт тэрэг "Тавантолгой-Гашуунсухайт"-д тээвэрлэлт хийв

Тавантолгой төмөр зам” ХХК нь Монгол Улсын төмөр замын ачаа тээврийн түүхэнд хамгийн урт бүрэлдэхүүнтэй, хамгийн хүнд жинтэй галт тэргийг аялуулж түүхэн дээд амжилт тогтоожээ. Тодруулбал тус компани 9000 тонн жинтэй 106 вагон бүхий галт тэргийг “Тавантолгой- Гашуунсухайт” чиглэлд туршилтаар амжилттай аялуулсан байна.

Хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг аялуулснаар тээн нэвтрүүлэх чадварыг өсгөн вагон эргэлтийг сайжруулахаас гадна төмөр замын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх эдийн засгийн өндөр үр өгөөж бүхий олон талын ач холбогдолтой байдаг аж.

Сануулахад, дээрх аяллыг хийхийн өмнө мөн тус компани 8028 тонн жинтэй, 92 вагон бүхий ачаатай галт тэргийг энэ сарын 15-нд Тавантолгой- Гашуунсухайт чиглэлд туршилтаар аялуулж байжээ. Уг галт тэрэг нь Тавантолгой өртөөнөөс Гашуунсухайт өртөө хүртэл 3 цаг 43 минут аялж ирсэн. 8028 тонн жинтэй галт тэргийг АНУ-ын SD70Ace серийн хос зүтгүүрээр татахад зүтгүүрийн хүчний нөөц ихтэй, өндөр хурдтай аялж байгаа нь цаашид хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг үргэлжлүүлэн аялуулах бүрэн боломжтойг харууллаа гэж мэдэгдэж байв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж