niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 19:04 UTC Эх: https://news.mn/r/2754513/ 765718c4c63eeb0a… ← niitlelch.mn руу буцах

О.Алтангэрэл: ХЗДХЯ бордюрын хулгай шалгадаг газар биш

Хуучирсан мэдээ: 2024.09.30-нд нийтлэгдсэн

О.Алтангэрэл: ХЗДХЯ бордюрын хулгай шалгадаг газар биш

О.Алтангэрэл: ХЗДХЯ бордюрын хулгай шалгадаг газар биш

Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ажлын хэсэг байгуулж, бордюрын хулгайг шалгахаар болжээ гэх мэдээлэл өнөөдрөөс /2024.09.30/ цацагдах болсон. Гэвч Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дээрх мэдээллийг няцаалаа.

Тэрбээр “Хууль зүй дотоод хэргийн яам /ХЗДХЯ/ бордюрын хулгай шалгадаг газар биш. Хүмүүс “Танай яаманд бордюрыг шалгах ажлын хэсэг байгуулсан юм уу” гээд асуугаад байх юм. Төрийн худалдан авалттай холбоотой асуудлыг шалгуулах бол аудитын байгууллагад хандах ёстой. Асуудал байна гэж үзвэл Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагад хандана. Хуулиараа хянан шалгах, шийдвэрлэх газар нь тусдаа. ХЗДХЯ намрын чуулганаар хэлэлцүүлэх хуулийн төслүүд дээр ажиллаад завгүй байна. Хуулиар хүлээсэн чиг үүргээрээ манай яам бодлого л зангидах ёстой байгууллага” гэх тайлбар хийлээ.

Орон нутгийн сонгуультай холбоотойгоор  "Нийслэлийн авто замын газар нь бордюраар шахаа хийж байна" агуулгатай гэх ташаа мэдээлэл цацагдах болсон. Түүнийгээ хүч оруулах гэсэн үү, эл асуудлыг шалгах ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл байгуулжээ гэж “цуурсан” ч бас л үгүйсгэгдлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
7
ЗөвЗөв
6
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж