niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:23 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%b1%d0%b7%d0%b4-%d1%82-1-976- 724a769ebc9630fe… ← zurück zu niitlelch.mn

БЗД-т 1.976 м.кв талбайд авто замын нөхөөс хийнэ

~БЗД-т 1.976 м.кв талбайд авто замын нөхөөс хийнэ~

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас гэр хороолол дундах замыг хусч, тэгшлэх мөн орон сууцны хороолол доторх авто замын нөхөөсийн ажлыг өнгөрсөн 7 хоногоос хийж эхэлсэн билээ.

Тэгвэл дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1 ОНӨААТҮГазар дүүргийн хэмжээнд нийт 21 хорооны 1.975 м.кв талбайн хатуу хучилттай авто замын нөхөөсийн ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажлаа эхлүүлээд байна.

Нийтлэг үйлчилгээний газар-1 ОНӨААТҮГ-ын албан хаагчид өнгөрсөн хугацаанд дүүргийн 22 дугаар хорооны ‘’Төгөл хус’’ хотхоны 100 м.кв талбайн хатуу хучилттай авто замын нөхөөсийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна.