Төрийн ордонд ажилладаг мяндагтангуудыг автобусаар зорчуулах шийдвэр гараад 20 гаруй хонож буй ч хэрэгжилт тун хангалтгүй байгаа бололтой.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат өчигдөр автобусанд сууснаа “Үнэнийг хэлэхэд автобусанд суухгүй уджээ. Хамгийн сүүлд хэзээ сууснаа ч мартсан байна. Өнөөдөр ажил тараад автобусанд сууж гэртээ харилаа. Миний мэддэг автобус шал өөр болжээ. Гол нь банкны карт уншуулаад явдаг мөн Сүхбаатарын талбайгаас чиглэлүүд явдаг болсон нь амар юм” гэж нүүр номоороо дамжуулан жиргэж, амьдралаас хэт тасарснаа нотлов. Үнэндээ бол автобус карт уншдаг болсныг, Сүхбаатарын талбайн баруун, зүүн, урд хойд бүх зүгээс нийтийн тээвэр өдөр бүр үйлчлээд байгааг өдийг хүртэл мэдэхгүй байна гэдэг “хөлдүү”-гийн л шинж.
Төрийн ордныхныг автобусаар зорчуулах шийдвэрийг хичээл, сургууль эхэлсэн, авто замуудад засвар шинэчлэлийн ажил хийгдэж байгаа, төрийн өндөр дээд айлчлалууд олон байгаа зэргийг харгалзан үзэж, гаргасан. Иймээс дээрх шийдвэр аравдугаар сар гаруут цуцлагдаж мэдэхээр байгаа. Олон нийтийн хувьд эл шийдвэрийг үргэлжлүүлэх ёстой гэх байр суурь барьж буй бөгөөд тусгай автобусаар бус иргэдтэйгээ нэгэн адил нийтийн тээврээр зорчих нь түгжрэлтэй тэмцэх шийдэл гаргахад дөхөм болно ч гэж үзэж буй.
Г.ХОРОЛ
3,608.65





















































Холбоотой мэдээ