Улаанбаатар хотын хэмжээнд гурван том хогийн цэг байдгийн нэг нь Нарангийн энгэр буюу Улаанчулуут. Хогийн цэг рүү ойртох тусам эвгүй үнэр хамар цоргино. Цаасан хайрцаг, хуванцар сав, хаягдал яс, эвдэрч, хуучирсан ахуйн хэрэгсэл гээд нийслэлчүүдийн “үйлдвэрлэсэн” хог хаягдал энд тэндгүй. Хог хаягдал тээвэрлэсэн ачааны машинууд ар араасаа цуварч, тоос бужигнуулан давхилдах ажээ. Энэ удаагийн фото сурвалжлагаараа Улаанчулуутаас бэлтгэлээ.
Улаанчулуутын хогийн цэгт Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Налайх, Баянгол дүүргийнхний хогийг хаядаг.
Тэнд өдөрт барилга, үйлдвэр, ахуйн хог хаягдал нийлсэн 1000-1500 тонн хог ирдэг.
Ирсэн хог хаягдлаа өдөрт дунджаар 12 машинаар 100 орчим удаа ачилт хийж, ландфилын аргаар булдаг.
Зуны улиралд сардаа 50 мянган тонн, өвөлдөө 30-40 мянган тонн хог хаядаг ажээ.
Дүүргүүдийн хот тохижилтын машинууд хогоо асгахаас гадна жирийн иргэд ч хог асгаж байв.
Хогийн цэг дээр болжмор, элээ, хэрээ зэрэг шувууд ихээр цуглана.
Хогийн машин давхилдаж, тоос шороо бужигнасан газар иргэд амны хаалтгүй ажиллана.
Тэнд ажиллаж буй хүмүүс хог ачсан машиныг даган гүйлдэж, хуванцар сав, металыг нь түүж авцгаана.
Овоорсон хогон дунд цөөнгүй эмэгчүүд ажиллана.
Монгол гэрийн хаалга, хөргөгч, угаалгын машин, шил савнууд…
Холбоотой мэдээ