Хөшигний ард: Ж.Баясгалангийн уулзалтад оролцсон З.Нарантуяа, Т.Мөнхсайхан нар IV эмнэлгийг хавдарт ашиглахыг дэмжжээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
"Хавдарын эмнэлэг барих" олон нийтийн шаардлагыг Засгийн газар 7.9 тэрбум төгрөг суулгаад намжаах нь тодорхой болов. Энэхүү 7.9 тэрбумын 2.5 орчмоор нь одоо байгаа хавдарын эмнэлгийнхээ засварыг хийнэ. Үлдсэн орчим 5 тэрбумаар нь Сонгинохайрханд баригдах хавдарын эмнэлгийнхээ дөнгөж газрыг хашаалаад дэд бүтэц, зураг төсөл зэрэгтээ ч олигтой хүрэхээргүй юм. 2025 онд газраа хашаалж, тогоо татах бөгөөд Т.Мөнхсайханы өгч буй мэдээллээр "Хавдар-2" төсөл 450-500 тэрбум зарцуулж, наанадаж 2028 он, цаанадаж 2030 онд хавдрын шинэ эмнэлэгтэй болох төсөөлөлтэй. Дор хаяж зургаан жилийн дараа л шмнэ эмнэлгийн сураг дуулдах нь. Гэтэл зөвхөн 2023 онд гэхэд л 7,244 хүн шинээр хорт хавдараар оношлогдсон. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.