Олны хэл ам дагуулаад байсан Яармагийн шинэ гүүрний зорчих хэсгийг өнөөдөр /2024.09.26/ нээлээ. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тус хэсгийн буюу Яармаг орчмын авто замын төлөвлөгөөт ажлын явцыг танилцуулав.
Тэрбээр, Наадамчдын гудамж буюу бидний нэрлэж заншсанаар Яармагийн зам дээр олон түвшний гүүр давхар байгуулах ажил үргэлжилж байна. Гүүрний хувьд Зам тээврийн яамнаас гаргасан зургийн өртгийг бууруулж, хялбар шийдэх хүрээнд зургаа шинэчилж байгаа. Ингэснээр нийт хоёр үе шаттай ажлууд хийгдэж, Яармагийн Наадамчдын өргөн чөлөөний ачаалал сулрах төлөвлөгөөтэй байна. Үүнтэй зэрэгцээд бидний эхлүүлж буй хамгийн том ажил бол Туул голын хойд эргийг түшсэн зургаан эгнээ 33 км урт Улаанбаатар хотын голд хамгийн анхны хурдны замын зураг төсөв батлагдсан. НИТХ арванхоёрдугаар сард 2025 оны төсөв батлахаар тус ажил эхэлнэ. Тус зам нь Налайхын хурдны замын төгсгөлөөс Туул голын хойд эргийг дагаж, Дарханы хурдны зам дээр буулгана. Мөн дундаа хэд хэдэн орц, гарцуудтай байх ажлыг төлөвлөсөн.
Сүүлийн үед иргэд зам засвартай холбоотой сэтгэгдэл олноор илэрхийлж байна. Бидний төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотын одоогийн байгаа нэг түвшний замуудыг бүхэлд нь хучаад дуусгачихъя. Ингэвэл ойрын 10 жилд дахиж нэг түвшний ажилтайгаа ноцолдохгүй.
Үүний дараа 2025 онд хоёрдугаар хөгжлийн үе шат болох тойрог хурдны зам, Туулын хурдны зам руугаа оръё гэдэг л төлөвлөгөөтэй байгаа. Хурдны замыг ашиглалтад оруулснаар бид цаашид төлбөртэй замын зарчим руу шилжинэ. Улаанбаатар хотын дараагийн нэг том зам ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орно. Тэр нь Гэмтлийн эмнэлгийн баруун талаас Авто уулзварын хэсэг буюу Содонгийн уулзвар хүртэлх 3.9 км зургаан эгнээ зам. Барилга угсралтын ажил нь 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Тус замын гацсан шалтгаан нь газар чөлөөлөлт. Айлууд болон аж ахуй нэгжүүдтэй зөвшилцөл хийж чадахгүй байсаар 14 хоногийн өмнө бүх замаа чөлөөлж, одоо хучих ажил үргэлжилж байна. Энэ зам ашиглалтад орсноор зөвхөн Энхтайваны гүүрний замд ачаалал өгдгийг бууруулах боломжтой гэв.
Мөн Хотын дарга үргэлжлүүлэн Ерөнхий сайдын цахилгаан станцтай холбоотой асуултад хариуллаа. Тэрбээр, цахилгаан станцуудын хувьд аравдугаар сарын 5-нд Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станц ажиллаж эхэлнэ. Чадлын дутагдал бага. Өнгөрсөн жил 200 МВт дутагдалтай байсан. Хэрэглээний хувьд өнгөрсөн 2023 онд 14 хувиар өссөн. Энэ жилийн өсөлтийг мөн адил байх болов уу гэж бодож байна. Маргааш Б.Чойжилсүрэн сайдтай уулзана. Бөөрөлжүүтийн дараа аравдугаар сарын 30-нд Багануурын 50 МВт батерей станц, арванхоёрдугаар сард Багахангай дүүрэгт баригдаж байгаа 24 МВт станц орох төлөвлөгөөтэй байна. Бусад станцыг яам мэдэж байгаа хэмээн хариулав.

3,608.65





















































Холбоотой мэдээ