niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-27 20:01 UTC Source: https://news.mn/r/2753405/ 8fbabb7541194a5c… ← back to niitlelch.mn

Д.Зоригт "Хурдасгуур"-ын захирал болжээ

Хуучирсан мэдээ: 2024.09.26-нд нийтлэгдсэн

Д.Зоригт "Хурдасгуур"-ын захирал болжээ

Д.Зоригт "Хурдасгуур"-ын захирал болжээ

Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв /ШСБХТ/ улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал болжээ.

Харвардын гэх тодотголтой, эдийн засагч Б.Дөлгөөн орон нутгийн сонгуульд өрсөлдөх болж, чөлөөлөгдсөнөөр экс сайд Д.Зоригт ШСБХТ улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлын алба хаших болсон байна. Тэрбээр тус төвд ажиллаад удаж буй аж.

"Хурдасгуур"-ын гүйцэтгэх захирал Д.Зоригт нь 2008-2012 онд Эрдэс баялаг эрчим хүчний сайдаар ажилласан бөгөөд танхимынхаа хамгийн залуу сайд нь байв.

Орос гуравдугаар сургууль, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг улс төр судлаач, хятад судлаач мэргэжлээр төгсч, 1996-1998 онд Австралийн их сургуульд олон улсын харилцааны магистр, 2002-2003 онд Японы Киюшюгийн их сургуульд хууль зүйн ухааны магистрт суралцсан байдаг. Гадаад хэргийн яам, Сангийн яам, Үйлдвэр, худалдааны яаманд ажиллаж байгаад “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал болсон байдаг.

УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа Ерөнхий сайд асан С.Баяр хамтарсан Засгийн газар байгуулж ажиллах болсноор Д.Зоригт Эрдэс баялаг эрчим хүчний сайд болсон.

Хамтарсан Засгийн газар Оюутолгой төслийг хэрэгжүүлэх даалгавар аван хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр байгуулахад голлож ажилласан сайд нарын нэг нь Д.Зоригт юм.

Тэрбээр мөн 2009 онд болсон УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөнөөр ялалт байгуулж, Чингэлтэй дүүргийн иргэдийг төлөөлөн, УИХ-ын гишүүнээр ажилласан.

Оюутолгой төсөл нь хэрэгжсэн цаг үеэсээ шүүмжлэлийн бай болсоор ирсэн ч өдгөөг хүртэл Монгол Улс түүн шиг томоохон төслийг хэрэгжүүлж чадалгүй 16 дахь жилтэйгээ золгоод буй. Оюутолгой төсөл эхэлсэн цаг үед Монгол Улс руу гадаадын хөрөнгө оруулалт шуурч, эдийн засгийн өсөлт ДНБ-ийн 8 хувьд хүрч, гялалзаж байсан ч төрийн бодлого тогтворгүйгээс хөрөнгө оруулалт саарсаар аажмаар үндэсний компаниуд ч гадаадад гарахыг эрмэлзэх болсон.

УИХ-аас 2021 онд Шинэ сэргэлтийн бодлого УИХ-ын тогтоолыг баталснаар Засгийн газар 2022 онд ШСБХТ-ийг байгуулж байв.

ШСБХТ –ийн зорилго нь Засгийн газраас баримталж буй хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэн, хөрөнгө оруулалтыг дэмжих ажлыг эрчимжүүлэхэд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөө, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн чиглэлээр яам, агентлагуудтай хамтран ажиллаж төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллах үүрэг хүлээсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж