niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 20:04 UTC Эх: https://news.mn/r/2752977/ 7675a24d24e318e1… ← niitlelch.mn руу буцах

“Х.Баттулга сонгууль болохоор л ажил хийх гэж байгаа хүн болдог”

Хуучирсан мэдээ: 2024.09.24-нд нийтлэгдсэн

“Х.Баттулга сонгууль болохоор л ажил хийх гэж байгаа хүн болдог”

“Х.Баттулга сонгууль болохоор л ажил хийх гэж байгаа хүн болдог”

УИХ-ын гишүүн Х.Баттулга тэргүүтнүүд “Хүүхэд бүрийг дугуйланд хамруулах хүүхэд хөгжлийн карт хуулийн төслийг УИХ-аар батлуулна” гэх сурталчилгаа хийн, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал/НИТХ/-д Ардчилсан намаас өрсөлдөх нэр дэвшигчдээ дэмжихийг уриалах болсон.

Тэгвэл эл асуудалд Либертари намын дарга Д.Амартүвшин “Энэ эрх мэдлийн донтон хуралдаа сууж ажлаа хийхгүй байж сонгууль болохоор л олон юм яриал нээх ажил хийх гэж байгаа хүн болоод л гараад ирэх юм!” гэж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг шүүмжлэв.

УИХ-ын Тамгын газраас өнгөрсөн наймдугаар сард зарласан ээлжит бус чуулганы хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээллийг ил болгоход УИХ-ын гишүүн Х.Баттулга хамгийн олон удаа хуралдаандаа оролцоогүй таван гишүүний тоонд орсон. Дээрх таван гишүүнд цалин олгохгүй гэдгээ ч УИХ-ын Тамгын газраас мэдэгдэж байв.

Х.Баттулга гишүүний хувьд өмнө нь хоёр ч удаа УИХ-д сонгогдож байсан. Тэр бүрт чуулганы хуралдаанд тааллаараа оролцож ирсэн. Энэ тухай УИХ-ын гишүүн асан, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж “Х.Баттулга чи мөнгө нэхэх болохоор л чуулган, Засгийн газрын хуралдаанд суудаг. Бусад үед Баянголдоо хэвтэж байдаг шүү” гэж загнаж байсан удаатай.

НИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх багт УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүмүүс олноороо нэр дэвшсэн. Тэднийг гаргаж ирэхийн тулд 30 мянган төгрөгийн үнэтэй дугуйланд хүүхэд бүрийг хамруулах хөгжлийн карт хуулийн төслийг УИХ-аар батлуулна гэх амлалт өгөөд буй ч уг төсөл нь УИХ-д өргөн баригдаагүй байгаа юм.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж