Өнөө өглөө Өмнөговь аймагт газар хөдөллөө
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Налих 3 дугаар багийн “Цагаан дэл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 144 км, сумын төвөөс баруун хойд зүгт 51 км, Цогтцэций сумын төвөөс зүүн урд зүгт 44 км/ 12 дугаар сарын 06-ны өдрийн 05:58:01 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 06:06 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын дарга, тухайн газар нутагладаг малчин, Цогтцэций сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэсэн талаар ОБЕГ-аас мэдээллээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.