niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 20:30 UTC Эх: https://news.mn/r/2752845/ 4c523d3423888529… ← niitlelch.mn руу буцах

Таван шарын нүхэн гарцын замыг бүрэн шинэчлээгүй учир түгжирч байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2024.09.24-нд нийтлэгдсэн

Таван шарын нүхэн гарцын замыг бүрэн шинэчлээгүй учир түгжирч байгаа гэв

Таван шарын нүхэн гарцын замыг бүрэн шинэчлээгүй учир түгжирч байгаа гэв

Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур нүхэн гарц барих ажил үргэлжилж байна. Эдгээрээс хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 14-нд Таван шарын нүхэн гарцыг нээсэн. Угтаа төмөр зам орчмын замын хөдөлгөөний осол аваар багасах, түгжрэл буурах давуу талтай. Гэхдээ одоогоор засварын ажил дуусаагүй, хөдөлгөөнийг бүрэн нээгээгүйгээс түгжрэл өмнөхөөсөө ч ихэссэн талаар иргэд шүүмжилж байна.

Учир нь иргэдийн хэлж байгаагаар, Таван шарын нүхэн гарцын зам  нь нэг чигийн урсгалтай, буцаж эргэх зохицуулалтыг ойрхон хийгээгүйгээс өмнөхөөс илүү цаг зарцуулж, түгжирч байна гэсэн юм.

Харин албаныхан нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг бүрэн нээснээр түгжрэл буурна. Авто замын бүрэлдэхүүн хэсгүүд болох Найрамдлын авто зам, Товчооны авто замын бүрэн шинэчлэл, аюулгүйн тойрог, буцаж эргэх эргэлтүүдийг хийснээр цогцоороо нүхэн гарцын ажил дуусна. Мөн одоо бүрэн урсгалаараа зогсолтгүй хөдөлгөөн яваад байгаа учраас хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн. Тэгэхээр замыг бүрэн нээх хүртэл хүмүүс хүлээцтэй байх хэрэгтэй гэсэн юм. Таван шарын нүхэн гарц нь төмөр замын доогуур 169 метр урт, 5.8 метр өндөр, 10.2 метр өргөнтэй хос туннел, иж бүрэн ус зайлуулах систем бүхий инженерийн байгууламж гэдгээрээ Улаанбаатар хотдоо анхдагч бүтээн байгуулалт. Мөн хойд туслах авто зам 425 метр, урд туслах авто зам 252 метр урт бөгөөд хоёр түвшний огтлолцолтой.

Нүхэн гарцыг бүрэн нээснээр хоногт 32500 автомашин зорчих боломжтой болно.

Ингэснээр авто замын нэвтрүүлэх чадвар нь 22.9 хувиар нэмэгдэж, түгжрэл бууруулахад үр нөлөө үзүүлэх аж. Төмөр замын 396 дугаар гармаар хоногт 53 галт тэрэг өнгөрч, нийт хоёр  цаг 48 минут орчим хугацаанд гармыг хаадаг байна. Цаашид хоногт 5-6 цаг уг гармыг хаах шаардлага үүсэхээр тооцоо судалгаа гарсан тул нүхэн гарцыг барьснаар авто замын урсгал галт тэрэгний хөдөлгөөнөөс хамааралгүй болж байгаа онцлогтой. Төлөвлөгөөний дагуу Таван шарын нүхэн гарцыг аравдугаар сард бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж