Үндэсний их баяр наадмын долоогийн даваанд тунаж барилдан давсан Монгол Улсын арслан Б.Орхонбаярт “Бридж групп” өчигдөр амласан ёсоороо Сузуки Жимни бэлэглэв.
Харин УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нар Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг Жимни автомашинаар мялааснаас хойш дөрөв дэх жилтэйгээ золгоод байна.
Уг нь Э.Цэндбаатар тэднээс машин хүсээгүй, тэд л гавьяатынх нь найран дээр очоод “Нутгийнхаа тамирчныг автомашинаар мялаана” гээд эрхийн бичиг гардуулсан байдаг. Энэ тухай УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат “Бид нутгийн зөвлөлөөрөө ярилцаад амжилт гаргасан юм чинь унаа тэрэгний асуудал шийдье гэж тохирсон. Тухайн үед цаг орой болсон байсан болохоор Jimmy гэдэг машины эрхийг "Бридж групп"-ээс авсан. Э.Цэндбаатар хоёр гурван удаа уулзсан. Мэдээж үүнийг төсвийн мөнгөнөөс шийдэхгүй. Бид шууд аваад өгчихөөр бэлэн мөнгөтэй хүмүүс биш. Ямартай ч эрхийн бичгийг нь гардуулсан. Тэгээд өөрт нь ч хэлсэн. "Нутгийн зөвлөл бол хандив цуглуулдаг юм. Үүнд цаг хугацаа орно. Асуудлыг чинь шийдэж өгнө" гэдгээ хэлсэн” гэж байв.
Гэвч одоог болтол Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар "Jimmy" машинаа авч чадсангүй.
УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат ч нүүрсний хэрэгт нэр нь холбогдон УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан чөлөөлөгдсөнөөр нам гүм болов.
Машин амласнаас хойш хэдэн жил өнгөрч байгаа билээ дээ, амласан хойно өгөөд өрөө цайруулахгүй юм уу.
Г.ХОРОЛ
3,608.65

















































Холбоотой мэдээ