niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 21:02 UTC Эх: https://news.mn/r/2751976/ 14b398af35dfc1b2… ← niitlelch.mn руу буцах

"П.Наранбаярыг огцруулахгүй бол жагсана"

Хуучирсан мэдээ: 2024.09.20-нд нийтлэгдсэн

"П.Наранбаярыг огцруулахгүй бол жагсана"

"П.Наранбаярыг огцруулахгүй бол жагсана"

 Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2024.09.20/ мэдээлэл хийлээ.


Монгол багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар:

-Багш нарыг доромжилж, гутааж байгаа увайгүй ХҮН намын сайдаа огцруулахыг шаардаж байна. Боловсролын салбарын багш, ажилчид хоолны мөнгө ч үгүй ажилладаг. Унааны мөнгө гэж сард 11 мянган төгрөг өгдөг. Энэ мөнгөөр хоёр удаа такси барина. Ядаж өдрийн 2000 төгрөгөөр гэж тооцоод 44 мянган төгрөг өгчих хэрэгтэй. Албан тушаалтнууд нь 44 их наяд төгрөгийн нүүрс хулгайлдаг. Тэр хулгайн мөнгөөрөө яагаад боловсролын салбарт олигтой хөрөнгө оруулалт хийж болдоггүй юм бэ. Үндэстнийг мөхөөх арга хэмжээг боловсролоор дамжуулан хийж байна гэсэн хардлага бий. Хувийн сургуулиудын төлөөлөл өөрсдөдөө ашигтай нөхцөл байдлыг бий болгох гээд улайраад байна. Сайд П.Наранбаяр удмын таван үеэ танилцуулах хэрэгтэй. Монгол хүн мөн юм уу, биш юм уу.

Багш нар бор зүрхээрээ энэ асуудлыг ярьж байна. Шинэ сайдаа огцруулахгүй өндөг битгий хэл чулуу шиднэ шүү. Бидний шаардлагыг хүлээж авахгүй гэвэл ирэх Даваа гаригт жагсана.

Удахгүй болох багш нарын баяраараа ажил хаялт зарлаж, бусдыгаа уриална. Багшлах эрхийн 45 хоногийн сургалтыг эсэргүүцэж байна. Боловсролд хайнга хандаж болохгүй. Багш нар ядуу, мэдлэг боловсролгүй хүмүүс байдаг гэж нийгэмд буруу ойлголт төрсөн. Сайн, мундаг чадвартай багш нар маш олон. Багш мэргэжлийг үнэлж чадахгүй байна. Цалин хөлсийг нь нэмээд өгвөл мэргэжлээрээ ажиллах багш зөндөө. Энэ салбар ажиллах хүчний хомсдолд ороогүй. Зөвхөн төрийн бодлого, сэтгэлий хомсдолд орчихоод байна. Боловсролын сайд П.Наранбаяр хувьдаа сургалтын төв ажиллуулдаг. Эрх ашгийн зөрчилтэй хүн. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ гэж будилаантай юмаа болих хэрэгтэй.

"УЛСЫН СУРГУУЛИЙН БАГШ НАР 3.8 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВДАГГҮЙ"

Нийслэлийн 14 үгээр сургуулийн багш н.Энхтуяа:

-Хичээлийн шинэ жил эхэлснээр багш нарын цалин хөлсний асуудлыг ярьж эхэллээ. Би салбартаа 38 жил ажиллаж байна. Боловсролын сайд П.Наранбаяр хэлэхдээ "1000 багш 3.8 сая төгрөгийн цалин авч байна" гэсэн. Тэгвэл цэцэрлэг, сургуулийн 55 мянган багшийн 1000 нь 3.8 сая төгрөгийн цалин авдаг гэж байна. Энэ хүмүүс 50 мянган хүнийг төлөөлөх үү. Энэ бол цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 1.8 хувийг эзэлж байна. Энэ өндөр цалинг нийт багш нар авдаг юм шиг ташаа мэдээлэл түгээсэн. Эдгээр багш нар улсын сургуульд ажилладаггүй. Улсын сургуулийн багш нарын үндсэн цалин 1.4 сая төгрөг байдаг. Нэмэгдлүүдээ бүгдийн нэмээд, татвараа хасаад 2.5 сая төгрөг болж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж