niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 21:02 UTC Эх: https://news.mn/r/2751960/ de0924f49c828d92… ← niitlelch.mn руу буцах

УЦТС: Цахилгааны шөнийн тарифийг тэглэх шийдвэр гараагүй

Хуучирсан мэдээ: 2024.09.20-нд нийтлэгдсэн

УЦТС: Цахилгааны шөнийн тарифийг тэглэх шийдвэр гараагүй

УЦТС: Цахилгааны шөнийн тарифийг тэглэх шийдвэр гараагүй

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам шинэчлэгдэн батлагдсан. Тус тогтоолын дагуу агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэдэг билээ. Энэ хөнгөлөлт жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлдэг бөгөөд Улаанбаатар хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын айл өрхүүд хамрагддаг юм.

Ингэхдээ стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт тоолууртай, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй гэр хорооллын хэрэглэгчид хөнгөлөлтөд хамрагдах шаардлага тавьдаг билээ.

Энэ жилийн хувьд эрчим хүчний салбарт үнэ тарифыг нэмж, алдагдлыг нөхөх шийдвэр гаргаж, судалгааны ажлын хэсгүүд гаргаад буй. Тэгвэл ирэх арваннэгдүгээр сараас шөнийн цахилгааны тарифийг тэглэх асуудлаар "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-аас тодруулахад "Өнөөдрийн байдлаар цахилгааны шөнийн тариф тэглэх талаар ямар нэгэн шийдвэр гараагүй, тарифийг тэглэх эсэх нь тодорхойгүй байна" гэлээ.

Тус хөнгөлөлт нь агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаанаар халаалт, дулаанаа шийдэхийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй чухал ажил.  Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэл хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 2017 онд 6.2 тэрбум төгрөг, 2018 онд 9.8 тэрбум төгрөг, 2019 онд 13 тэрбум төгрөг, 2020 онд 18.1 тэрбум төгрөг, 2021 онд 23.6 тэрбум төгрөг, 2022 онд 29.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг тус тус үзүүлээд байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж