niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-27 21:05 UTC Quelle: https://news.mn/r/2751564/ 47a958afa8481992… ← zurück zu niitlelch.mn

"Зуслангийн бүсийг Шаргаморьт хот болгоно"

Хуучирсан мэдээ: 2024.09.18-нд нийтлэгдсэн

"Зуслангийн бүсийг Шаргаморьт хот болгоно"

"Зуслангийн бүсийг Шаргаморьт хот болгоно"

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.09.18/ өдөр боллоо. Хуралдааны дараа Хотын дарга Х.Нямбаатар дагуул хотуудын асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр “2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд одоогийн зуслангийн бүсийг Шаргаморьт хот хэмээн дагуул хотын хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ нь, иргэдийн дотоод аялал жуулчлалыг дэмжихүйц татварын бодлоготой хот байхаар төлөвлөж байна. Үлдсэн 14 хотын хувьд бид Улаанбаатар хотын 2040 он хүртэлх суурьшлын ерөнхий чиг хандлагаа тодорхойлж, Толгойт, Баянхошуу, Дэнжийн мянга, Сонсголон, Сонгинохайрхан дүүрэг, Амгалан, Сэлбэ, Яармаг гэх мэт хуучин нэршил, бүсчлэлээрээ 14 хотуудтай байна. Одоогийн дүүргийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шилжилт нь 2019 онд Монгол Улсын Үндсэн Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 57.3-т заасны дагуу засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний зарим чиг үүргийг хот, тосгонд шилжүүлэх шилжилтийн зохицуулалтыг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хийхээр төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж байна” гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж