Засгийн газрын өнөөдрийн /2024.09.18/ хуралдаанаас боловсролын салбартай холбоотой гаргасан шийдвэрийг Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа.
Тэрбээр, багшийн хомсдолын асуудлаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийж, тэмдэглэл гаргалаа. Монгол Улсад багшийн хомсдол, ур чадварын хомсдолын асуудал хурцаар яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор бид зургаан багц арга хэмжээг танилцууллаа. Нэгдүгээрт, багш мэргэжлээр төгссөн боловч багшийн ажил эрхлэхгүй байгаа хүний нөөц. 2010 оноос хойш 19998 хүн байна гэсэн судалгаа гарсан. Хоёрдугаарт, тэтгэвэрт гарсан багш нарыг бага цагаар авч ажиллуулах. Энэ ажил 2023 оноос эхэлсэн. Нийслэл болон орон нутгийн зарим газрын 157 бүлэгт 44-өөс дээш сурагчийн анги дүүргэлттэй бүлэгт туслах багшийг ажиллуулах шийдвэр гаргасан. Гуравдугаарт, шинжлэх ухааны чиглэлээр буюу хими, физик, математик, англи хэл, технологи гэсэн мэргэжлээр гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн 80-аас дээш хувийн үнэлгээтэй хүмүүсийг богино хугацаанд сургаж, багшаар ажиллуулах чиглэлийг танилцууллаа. Дөрөвдүгээрт, сургалтын цагийн норм нь багш хүний сургалтын долоо хоногийн норм нь 19 цаг байдаг. Энэ хүрэхгүй байгаа зарим багш нарыг цагийн нормд хүргүүж, хөрвөх чадвартай бусад хичээлийг заалгах талаар танилцуулсан. Тавдугаарт, багш бэлтгэх их, дээд сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулах. Зургадугаарт, цахим сургалтыг багшийн дутагдал өндөр байдаг хичээл сургалтад эрчимтэй хэрэгжүүлэх гэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр Засгийн газарт танилцууллаа.
Богино хугацааны сургалтын хөтөлбөрийн тухайд бид хөрвүүлэх сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон.
Хамгийн гол нь хамгийн сайн багш хүүхдэд хичээл заадаг байх ирээдүйг бид хурдан авч ирэх шаардлагатай.
-Багшийн цалин хөлсийг нэмэх тал дээр Боловсролын яам хэрхэн анхаарч байна. Удахгүй ирэх оны төсөв хэлэлцэх гэж байна шүү дээ?
-Цалин хангамжийн асуудал бол яах аргагүй анхаарах сэдэв. Өнөөдөр багшийн үндсэн цалин 1.4 сая төгрөгөөс эхэлж байна. Үүн дээр нэмэгдэл авч 3.8 сая төгрөг авч байгаа 1000 гаруй багш байна. Орон нутагт, суманд очоод багшилбал 40 хувийн нэмэгдэлтэй байгаа. Улсын дунджаар нь аваад харвал ерөнхий боловсролын сургуулийн багш дунджаар 2.4 сая төгрөг, сургуулийн өмнөх боловсролын багш 2.3 сая төгрөгийн цалин авч байна. Гэхдээ багшийн цалинг үе шаттай нэмнэ. Бид багш нарын үйлдвэрчний эвлэлтэй ярилцаж байгаа.
3,608.65





















































Холбоотой мэдээ