Засгийн газрын өнөөдрийн /2024.09.18/ хуралдаанаар Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай тогтоол баталсан байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ.
-Гэмт хэрэг зөрчлийг бууруулах зорилгоор 2000 гаруй оноос хойш нийслэлд 5188, хөдөөд 5400 камер суурилуулсан. Камергүйгээс онц ноцтой гэмт хэрэг илрүүлж чадаагүй тохиолдол олон гарсан. Мөн камерын тусламжтайгаар онц ноцтой олон гэмт хэргийг илрүүлсэн байдаг. Ийм учраас Засгийн газраас нийслэлд Теле камерын нэгдсэн төв, аймаг, дүүрэгт Теле камерын дэд төв байгуулах шийдвэр гаргалаа. Монгол Улсад суурилуулсан бүх камерыг нэгдсэн төвөөр дамжуулж, нэг системд холбоно. Энэ ажлыг зохион байгуулахад орон нутагт 20 орчим тэрбум төгрөг, нийслэлд найман тэрбум төгрөг зарцуулна.
Цагдаагийн байгууллагаас “Ногоон бүс” арга хэмжээг зохион байгуулснаар Чингэлтэй дүүрэг ногоон бүс болсон. Ногоон бүс болсон Чингэлтэй дүүрэгт гэмт хэргийн гаралт эрс буурсан. Ойрын хугацаанд нийслэлд теле камерын хяналтын нэгдсэн төв байгуулна. Түүний үр дүнд нийгмийн хэв журмыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа шинэ түвшинд гарна.
Нэгдсэн стандарт арга зүйгээр хангах асуудлыг Цахим хөгжил харилцаа холбооны яам хариуцаж ажиллана.
Анхаарах нэг зүйл байгаа нь камержуулалтаас болж хүний эрх зөрчигдөх вий, хувь хүний мэдээлэлд аюул учрах вий гэдэг болгоомжлол бий. Тийм учраас Хувийн мэдээллийн тухай хуульд өөрчлөлт оруулах, төрд байгаа мэдээлэл задрахгүй байх талд Хууль зүй дотоод хэргийн яам хуулийн төсөл боловсруулах даалгавар өгөгдлөө.
-Хоёр цэрэг зодуулсан хэрэг юу болсон бэ?
-Цэргүүдэд хагалгаа хийсэн, амжилттай болсон. Хууль зүй, дотоод хэргийн сайдын зүгээс хяналт тавьж ажилласан. Ар гэрийнхэн нь “Цэргүүд буцаж, ангидаа очих юм бол дарамт шахалтад орж магадгүй байна” гэсэн хүсэлт тавьсан. Холбогдох газруудаас өөр ангид хуваарилъя гэдэг хариулт өгсөн. Гэвч, ар гэрийнхэн нь хөвгүүдээ цэргийн ангиас халах хүсэлт ахиж гаргасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд үүнийг толгой мэдэж шийдэхгүй, Зэвсэгт хүчний жанжин штаб мэднэ.
Хоёр цэргийг зодсон байж болзошгүй гэх хэрэг дээр Хүний эрхийн үндэсний комисс газар дээр нь очиж ажилласан. Тус комиссын гишүүний тайланг нь сонссон.
Хоёр цэргийг зодсон асуудал байгаа бол тухайн буруутай этгээдүүдэд эрүүгийн хариуцлага оногдуул гэсэн гомдол ирсэн, Хил хамгаалах байгууллага өөрсдөө хүсэлт гаргасны дагуу цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаж байна.
-Нүүрсний хулгайн хэрэг юу болов?
-Энэ асуудлыг Авлигатай тэмцэх газраас асуух нь зүйтэй.
Г.ХОРОЛ
3,608.65





















































Холбоотой мэдээ