Хотын түгжрэл ялангуяа Яармаг чиглэлийн авто замын түгжрэл үе үеийн хотын дарга нарын "толгойны өвчин" болсон. Сүхбаатарын талбайгаас Яармагийн дэнж хүртэл 11 км зайтай. Хотын захиргааг Яармаг руу нүүлгэснээр түгжрэл буурна гэж үзэж байсан ч эсрэгээрээ нэмэгдсэн. Тийм учраас хотын дарга Х.Нямбаатар авто машины тоог бууруулахын тулд өдөр бүр нэг чиглэлд зорчдог иргэд нэгэндээ дайгдаж зорчих санаачлагыг гаргасан.
Тус санаачлага хэрэгжиж "UBCap" онлайн такси үйлчилгээний компаниас нэг чиглэлд өдөр бүр явдаг автомашинтай хүмүүсийг технологийн шийдлээр холбох ажлыг эхний ээлжинд Яармаг чиглэлд хийхээр болжээ.
Төрийн албан хаагчдын ажил өглөө 08:00 цагт эхэлж, 17:00 цагт тардаг. Тиймээс түгжрэлийн оргил ачаалал нь 18:00 цагт эхэлдэг байна.
Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор руу нүүсэн албан хаагчдын тухайд өглөө нь ажлаасаа хоцрохоос илүүтэй орой хэрхэн харих вэ гэдэг асуудалтай нүүр тулсан. Албан хаагчдын хэлснээр Яармагаас хотын төв хүртэл дунджаар 3-4 цаг зам дээр түгжирдэг байна.
3,608.65




















































Холбоотой мэдээ