niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:23 UTC Эх: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%b0%d0%bd%d1%85%d0%b0%d0%b0%d ad2bfcf8502236c5… ← niitlelch.mn руу буцах

АНХААР: Улиастай-Алтай чиглэлд далан сэтэрчээ

~Улиастай-Алтай чиглэлд далан сэтэрчээ~

Улиастай-Алтай чиглэлийн автозам дагуу Ганцын даваанд аадар бороо үргэлжлэн орсны улмаас үерийн гамшиг үүсээд байна.

Үерийн улмаас дөрөв дэх км-т байрлах модон гүүрийн тулгуур суусан, 4-14 дэх км-т замын зорчих хэсэг угаагдаж, зарим хэсгүүдэд далан сэтэрсэн байна.

Тиймээс энэ чиглэлд зорчиж байгаа жолооч нарыг анхаарал болгоомжтой зорчин хурдаа хэтрүүлэхгүй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.