Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлд дөрвөн байршилд авто замын доогуур нүхэн гарц байгуулахаар болсон. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 14-нд Таван шарын авто замын нүхэн гарцын хөдөлгөөнийг нээгээд байгаа юм. Тус нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг анх 2023 оны долоодугаар сарын 5-нд эхлүүлсэн. Хотын дарга Х.Нямбаатар “Таван шарын нүхэн гарцыг 2024 онд багтаан ашиглалтад оруулна” хэмээн хэлсний дагуу есдүгээр сарын 14-нд нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг нээж, аравдугаар сард бүрэн хүлээлцэж өгөх хуваарьтай байгаа аж. Түүнчлэн тус нүхэн гарцын бүтээн байгуулалтыг хийхийн тулд Таван шар орчимд нийт 22 байршилд газар чөлөөлж, ажлын талбайг гаргасан байна. Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр байгуулжээ. Мөн үргэжлүүлэн Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорийн нүхэн гарцын ажлыг арав, арваннэгдүгээр сард дуусгахтөлөвлөгөөтэй байгаа ажээ.
Хотын дарга Х.Нямбаатар таван шарын нүхэн гарцыг нээх үеэр,
Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарцыг 2025 онд барина гэж мэдэгдэв.
Эдгээр нүхэн гарцууд ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүй болж, түгжрэл тодорхой хувиар буурна гэж тооцоолжээ.
3,608.65





















































Холбоотой мэдээ