niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 22:01 UTC Эх: https://news.mn/r/2750748/ 7edf5184a5bd2684… ← niitlelch.mn руу буцах

МАН-ын СДМЗХ-ны ерөнхийлөгчөөр Б.Пүрэвдагва томилогджээ

Хуучирсан мэдээ: 2024.09.14-нд нийтлэгдсэн

МАН-ын СДМЗХ-ны ерөнхийлөгчөөр Б.Пүрэвдагва томилогджээ

МАН-ын СДМЗХ-ны ерөнхийлөгчөөр Б.Пүрэвдагва томилогджээ

Социал Демократ Монголын Залуучуудын холбооны VII Их хурал өнөөдөр /2024.09.14/ эхэллээ. Их хуралд 21 аймаг, есөн дүүргээс төлөөлөн 500 гаруй залуусын төлөөлөл оролцож байна.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Социал демократ Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа Б.Пүрэвдагвад хүлээлгэн өгчээ. Б.Пүрэвдагва нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн экс хүргэн юм.

Н.Учрал ажлаа хүлээлгэн өгсөн тухайгаа цахим сүлжээндээ "SDY – Социал демократ Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа шинэ цагийн түүчээ болон манлайлж буй Бяруузанын Пүрэвдагвадаа хүлээлгэн өглөө. Миний хувьд өнгөрсөн 5 жил холбоогоо илүү олон улсад таниулсан, нийгэм, салбар бүрд тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн, сайхан цагийг үеийн залуучуудтайгаа өнгөрүүллээ. Сэтгэл зүтгэлээ зориулан хамтран ажилласан SDY-чууддаа чин сэтгэлээсээ баярлалаа. Монгол бол залуусын эх орон. Цаг нь ирсэн бол асуудал бүрд үзэл бодол, санал шийдлээ бүх шатанд хүргэж, үр дүнтэй ажиллах учиртай. Ирж буй цагийн түүчээ болж буй Бяруузанын Пүрэвдагва, түүний баг хамт олныг илүү хурдаар, өндөр бүтээмжтэй ажиллахыг хүсэн ерөөе. Монгол залуусын зүрхэнд тархинд Монгол эх орны минь маргаашийн хувь заяа зураастай" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж