niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-27 22:04 UTC Quelle: https://news.mn/r/2750396/ db4ad177cc329e28… ← zurück zu niitlelch.mn

SPEAK OUT: Монгол тоггүй, харанхуй үе рүүгээ гулсаж байна

Хуучирсан мэдээ: 2024.09.13-нд нийтлэгдсэн

SPEAK OUT: Монгол тоггүй, харанхуй үе рүүгээ гулсаж байна

SPEAK OUT: Монгол тоггүй, харанхуй үе рүүгээ гулсаж байна

Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний салбарын шинэчлэлийн хүрээнд “Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан дэд хороо”-г байгуулсан. Тус дэд хороог шадар сайд Х.Доржханд ахлан ажиллаж байгаа бөгөөд тэрбээр, энэ оны арваннэгдүгээр сарын 1-ээс эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт оруулна гэж мэдэгдсэн юм. Тэгвэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цахилгааны үнийг 30 хувиар, дулааны үнийг 50 хувиар нэмэх болсон талаар мэдээллэсэн. Тиймээс энэ талаарх байр суурийг тодруулан хүргэж байна.


"ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ЭНЭ ОНД 274 ТЭРБУМЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭХЭЭР БАЙНА"

Эрчим хүчний зохицуулах хорооны хэвлэл, мэдээллийн ажилтан н.Энхтүвшингээс тодруулахад, “Эрчим хүчний үнэ тарифын шинэчлэл бол салбарын шинэчлэлийн зөвхөн нэг хэсэг нь. Засгийн газрын дэд хорооноос арваннэгдүгээр сарын 1-нд эрчим хүчний үнэ тарифыг хөдөлгөнө гэж мэдэгдсэн. Харин хэдэн хувиар нэмэгдүүлэх тал дээр тооцооллыг судалж байгаа. Эцсийн байдлаар батлагдаагүй байна. Батлагдсны дараа нийтэд ил тод мэдэгдэнэ. Эрчим хүчний салбарын хувьд 2024 онд урьдчилсан байдлаар 274 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх эрсдэлтэй байна. Төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг гурван нүүрсний уурхайн алдагдал 81 тэрбум төгрөг хүрэхээр байна” гэв.

"ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМЫГ ҮНЭ НЭМЭХЭЭС ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ"

Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Г.ЁНДОНГОМБО:

-2001 онд Эрчим хүчний тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар "Эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийх, арилжааны хэлбэрт шилжүүлэх, хувьчлах" хөтөлбөр хэрэгжих боломж бүрдсэн юм. Гэвч хуулийн төсөлд Эрчим хүчний зохицуулах газар (хуучин нэрээр) УИХ-ын байгууллага байхаар заасныг өөрчилж, Засгийн газрын байгууллага болгосон нь бодлогын алдаа болсон. Үүний үр дүнд бүтцийн өөрчлөлт, арилжааны хэлбэрт шилжүүлэх заалтууд хэрэгжсэн ч хувьчлал бараг хийгдээгүй юм. Гол учир нь эрчим хүчний үнэ, тарифыг Эрчим хүчний зохицуулах хороо бие даан шийдвэрлэх бололцоогүй болж үе үеийн Ерөнхий сайд нарын үзэмжийн асуудал болсонд орших бөгөөд тэр ч байтугай сонгуулийн мөрийн хөтөлбөрт намууд "Эрчим хүчний үнэ нэмэхгүй" гэдэг заалт оруулж энэ салбарыг улс төрийн сонгуулийн хэрэгсэл болгосон. Ашиг олох байтугай зардлаа ч нөхөж чаддаггүй салбарыг гадаадын хөрөнгө оруулагч болон дотоодын компаниуд огт сонирхдоггүйгээс хувьчлал ч хийгдсэнгүй, шинэ эх үүсвэр ч баригдсангүй.  Арван жилийн өмнө оргил ачааллаа даах чадваргүй боллоо гэж байсан бол өнөөдөр суурь чадал ч хүрэлцэхгүй болж, Монгол Улсын хөгжлийг хойш татагч салбар болж хувирлаа. Жилд 270 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг энэ салбар нь хэзээ ч тэг зогсож болох ноцтой аюулын ирмэг дээр байна. Хүйтний улиралд өнгөрсөн өвлөөс хэрэглэгчдээ хязгаарлаж эхэлсэн бөгөөд 1990-ээд оны олон цаг хотоороо харанхуй байдаг үе рүү гулсан орж байна. Өнөөдөр УИХ-ын ажлын хэсэг байгуулагдаж, эрчим хүчний реформ хийхээр яригдаж байгаагаас хамгийн түрүүнд цаг алдалгүй хийх асуудал бол үнэ тарифыг нэмэх явдал юм. Цаашид салбарын ТӨХК-иудыг Олон нийтийн компани болгох, хууль эрх зүйн орчныг өөрчлөх ажлуудыг хийх хэрэгтэй байна. Үнэ тарифыг алдагдалгүй байх түвшинд аваачсаны дараа инфляци, валютын ханш, импортын цахилгааны үнээс хамааруулан индексжүүлж байх шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж