niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 22:04 UTC Эх: https://news.mn/r/2750344/ c596f8d1223e955f… ← niitlelch.mn руу буцах

Механик тээврийн сургуулийг Хөшигийн хөндийд шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2024.09.12-нд нийтлэгдсэн

Механик тээврийн сургуулийг Хөшигийн хөндийд шилжүүлнэ

Механик тээврийн сургуулийг Хөшигийн хөндийд шилжүүлнэ

Төрийн өмчит их  сургуулийг Улаанбаатар хотоос гаргах ажил ирэх оноос Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Механик тээврийн сургуулийг Хөшигийн хөндий рүү шилжүүлэн байршуулахаас эхлэх нь ээ.

Мөн Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Агроэкологийн сургуулийг Дархан хотод нүүлгэн шилжүүлж, хичээлийн байр, оюутны болон багш, ажиллагсдын байрыг цогц байдлаар төлөвлөн сургуулийн хотхон хэлбэрээр байгуулахад шаардагдах ТЭЗҮ, багш ажиллагсдын нийгмийн асуудал, холбогдох урсгал болон хөрөнгийн зардлыг шийдвэрлэх юм байна.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг харьяа агентлагуудынх нь хамтаар Дархан-Уул аймаг руу шилжүүлэх танилцуулгыг өчигдөр салбарын сайд нь Засгийн газрын хуралдаанд оруулж, дэмжигдсэн. Тэгвэл дээрх салбарт хамаарах их сургуулийг ч мөн нүүлгэхээр төлөвлөөд байна.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор Засгийн газар яам, агентлагуудынхаа хамтаар Их тойруугаас нүүж, Кувейтийн ам орчимд байрших зураглал гаргасныг өнгөрсөн долдугаар сарын сүүлээр Улаанбаатар хотын захирагч мэдэгдэж байсан. Тэгвэл эл ажилд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд тусгаад байгаа ажээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж