Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ажлаа хүлээн авсан даруйдаа зарим улсын эмнэлгийн дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирлыг ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан байна. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирлаар ажиллаж байсан Б.Хишигжаргалын оронд тус эмнэлгийн Чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Л.Бямбасүрэнг томилжээ.
Харин СЭМҮТ-ийн захирал В.Баярмаагийн оронд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушги, харшил судлалын төвийн их эмч Г.Анхболдыг томилсон байна.
Цаашдаа ч бүх улсын эмнэлгийн дарга нарыг солихоор яригдаж байгаа хэмээн эрүүл мэндийн салбарынхан ярьж байна. Угтаа бол хуучин салбарынхаа шинэхэн сайдаар томилогдсон Т.Мөнхсайханыг мэргэжлийн ажлаа хийж, салбартаа шинэчлэл авчирна гэсэн хүлээлттэй байгаа ч одоогоор шинэхэн сайд ажлын гараагаа халаа, сэлгээ, мэргэжлийн томилгоогоор эхэллээ хэмээн салбарынхан нь шүүмжилж эхэлжээ.
Хамтарсан Засгийн газарт МАН-ын 12 сайд ажиллах бөгөөд УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаар ажиллахаар болсон билээ. Түүний хувьд 2020-2021 онд сайдын албан тушаалыг хашиж байсан бөгөөд цар тахлын үед жирэмсэн ээжийг хөл нүцгэн гаргасан асуудлаар У.Хүрэлсүхийн Засгийн газар огцроход тэрбээр хамт огцорч байсан. Мөн 2021 онд цар тахлын үеэр "Энхийн шүүдэр" компани нь нэг ширхэг маскийг 20 мянган төгрөгөөр ЭМЯ-нд шахсан гэх мэдээлэл ч бий. Түүнийг Эрүүл мэндийн сайдаас огцрохдоо 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдэг тохироотой ажлаа өгсөн гэдэг. Тиймээс ч тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, сонгогдсон юм. УИХ-ын гишүүнээс өмнө Т.Мөнхсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан билээ.
3,608.65





















































Холбоотой мэдээ