niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 22:31 UTC Эх: https://news.mn/r/2750098/ 8e6a5544688a8271… ← niitlelch.mn руу буцах

Улаанбаатар хотод метро барих боломжтой юу?

Хуучирсан мэдээ: 2024.09.12-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотод метро барих боломжтой юу?

Улаанбаатар хотод метро барих боломжтой юу?

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр буюу метро барих төсөл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байна. Нийслэлийн удирдлагууд метро барих төслийг түгжрэлийг бууруулах гол шийдэл гэж үзэж буй. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас 2023 онд метро барих шийдвэрийг гаргасан байдаг. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хийсэн судалгаанаас харахад хотын аггломерац, замын түгжрээ, байгаль орчны бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн.

Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо нь жилд дунджаар 9.1 хувь өсч байгаа бол импортоор орж ирж буй автомашины тоо хэмжээ дунджаар жилд 15 хувь өсч байна.

Энэхүү тоо хэмжээний өсөлттэй уялдаа холбоотойгоор авто замыг шинээр барьж байгуулах шаардлагатай байгаа боловч жилд дунджаар хоёр хувийн өсөлт ажиглагдаж байгаа аж.

МЕТРО БАРИХ ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ КОМПАНИАР "ДУХУА ИНЖЕНЕРИНГ" ХХК  АЖИЛЛАЖ БАЙНА

Улаанбаатар хотод метро барих төслийн зөвлөх компанийн сонгон шалгаруулалтад 11 улсын 20 компани оролцохоо илэрхийлсэн байдаг. Эдгээр байгууллагын ирүүлсэн техникийн санал болон бусад шаардлагатай мэдээллийг тусгасан ажлын даалгаврыг боловсруулж, тендер зарласан. Улмаар оролцогч компаниудаас хүсэлт ирүүлсний дагуу 2024 оны тавдугаар сарын 20-нд тендерийн сонгон шалгаруулалтыг нээжээ.

Метро барих үйлчилгээний хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтад дөрвөн оролцогч санал ирүүлсэн байна. Тодруулбал,

  • ОХУ-ын "NPS Engineering" компани. Тус компани 181 тэрбум 935 сая төгрөгийн үнийг санал болгож, 10,916,100 төгрөгийн үнийн хөнгөлөлтийг тооцохоор ирүүлжээ. Нийт тооцсон дүн нь 171 тэрбум 18 сая 900 мянган төгрөг. Тендерийн баталгаанд "International Bank for Economic Cooperation" банкаар дамжуулан 909 сая 675 мянган төгрөгийн төлбөрийн үүрэг хүлээхээр болжээ.
  • БНХАУ-ын "China Railway Design Coorporation" компани 176 тэрбум 291 сая 108 мянга 298 төгрөгийн үнийн санал ирүүлжээ. Үнийн хөнгөлөлт тооцоолох хүсэлт ирүүлээгүй. "Bank of China" банкаар 909 сая 675 мянган төгрөгийн баталгааг гаргажээ.
  • БНСУ-ын "Dohwa Engineering" Co, Ltd 145 тэрбум 911 сая төгрөгийн үнийн санал ирүүлсэн байна. Үнийн хөнгөлөлт тооцоолоогүй бөгөөд тендерийн баталгааг системд хараахан оруулаагүй.
  • Энэтхэг улсын "Guangzhou Metro Group" Co, Ltd 145 тэрбум 548 сая төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Үнийн хөнгөлөлт эдлэх санал гаргаагүй. "Bank of China" банкаар дамжуулж 909 сая 675 мянган төгрөгийн баталгааг гаргасан байна" гэж танилцуулсан.

Үүний үр дүнд БНСУ-ын "Dohwa Engineering" компани шалгарч өчигдөр /2024.09.11/-нд "Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум"-ыг зохион байгуулсан билээ.

ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИЙН ТЕНДЕРИЙГ АРАВДУГААР САРД ЗАРЛАНА 

Улаанбаатар хотод метро барих ажлын гол тулгамдаж буй асуудал нь эрчим хүч. Тэр ч утгаараа иргэд метрогоор зорчино гэдэгтээ итгэхээ больсон гэж хэлж болно. Тэр ч утгаараа хэчнээн зөвлөх компаниа сонгон шалгаруулсан ч Улаанбаатар хотод метро барих боломжтой юу гэх асуулт үүсээд байна. Энэ талаар Духуа инженеринг компанийн тээврийн салбарын ерөнхий захирал Чон Су Дунаас тодруулахад "Улаанбаатар хотод тулгамдсан гол асуудал бол замын түгжрэл. Энэ нь маш олон хүний гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цагаас хомсолж байна. Улаанбаатар хотод метро барих зайлшгүй шаардлагатай гэдгийг маш олон судалгаа, жишээгээр гаргаж ирсэн. Метро барих төслийн гүйцэтгэгч компанийн тендерийг аравдугаар сард зарлана. Энэ үед хотын иргэд метро барина гэдэгт илүү итгэл үнэмшилтэй болно гэж бодож байна"гэсэн юм.

Метроны нэгдүгээр шугам нь Толгойтоос Амгалан өртөө хүртэл нийт 17,7 км үргэлжлэх бөгөөд нийт 14 буудалтай байна.

Урьдчилсан зураглалаар 11 км газрыг ил буюу гүүрэн байгууламжаар авто замын түвшинд үл огтлолцох байдлаар газар доогуур төлөвлөсөн аж. Энэ нь метро босох өртгийг бууруулж, түүхэн байгууламжийг хадгалж үлдэхэд чиглэж байгаа юм байна. Эрчим хүчний хангамжийн тухайд урьдчилсан байдлаар нэгдүгээр шугамын эрчим хүчний хэрэглээ 30 мгвт орчим байна. Энэ жил Улаанбаатарын төвийн эрчим хүчний өөрийн санхүүжилтээр 200 мгвт нийлүүлэхээр болсон. Саяхан Улаанбаатар хот дотоод хөрөнгийн зах зээлд бондын эхний арилжаагаар 500 тэрбум төгрөгийг төвлөрүүлж нийт нэг их наяд төвлөрүүлэхээс 600 орчим тэрбум төгрөгийг эрчим хүчид хөрөнгө оруулахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж