niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:23 UTC Эх: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%b0%d0%bd%d1%85%d0%b0%d0%b0%d 7bdfeb1e03048ac3… ← niitlelch.mn руу буцах

АНХААР: Урьхан зоогийн газрын орчимд үер буулаа

Улаанбаатар-Дархан чиглэлийн замд үер буулаа
Энэ сарын 15-наас буюу өчигдрөөс эхлэн ихэнх нутгаар усархаг бороо орсоор байна.

Борооны улмаас Улаанбаатар-Дархан чиглэлийн замд буюу Урьхан зоогийн газрын орчимд үер бууж, автомашин явахад хүндрэлтэй болжээ. Иймээс онц шаардлагагүй бол жолооч та бүхэн тус чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна.

~Урьхан зоогийн газрын орчимд үер буулаа~

Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн тасаг, АЗЗА компаниудтай хамтран шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж.