niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 22:31 UTC Эх: https://news.mn/r/2750079/ c3990ddf978ec9c1… ← niitlelch.mn руу буцах

Авлигачдыг агнах 5Ш ажиллагааг үргэлжлүүлэх даалгавар авав

Хуучирсан мэдээ: 2024.09.12-нд нийтлэгдсэн

Авлигачдыг агнах 5Ш ажиллагааг үргэлжлүүлэх даалгавар авав

Авлигачдыг агнах 5Ш ажиллагааг үргэлжлүүлэх даалгавар авав

Засгийн газрын хуралдаанаас өчигдөр /2024.09.11/Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд авлигачдыг агнах 5Ш ажиллагааг үргэлжлүүлэх даалгавар өгчээ.  МАН өнгөрсөн дөрвөн жилд Засгийн эрхийг дангаар барьж байхдаа “Шувуу”, “Шүгэл”, “Шүүр”, Шилжүүлэн авах” “Шилэн” ажиллагааг эхлүүлж байсан. Дээрх ажиллагааны хүрээнд гадаад руу оргон зугатсан албан тушаалтнуудыг эх оронд нь авч ирэх, мөн гадаад руу хууль бусаар гаргасан хөрөнгүүдийг буцаан авч ирэх чиглэлээр ажилласан гэж хэлж болно.

Гэхдээ сүр дуулиантай эхэлсэн энэхүү ажиллагааны хүрээнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамунайгаас өөр том албан тушаалтныг "Шувуу” ажиллагааны хүрээнд олж ирж чадаагүй. Эх орондоо ирэхийн түүс болж байсан Т.Бадамжунайг улсын зардлаар аваад ирсэн гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй.

Нүүрсний том хулгайн хэрэгт сэжиглэгдэн Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан  "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалыг “Шувуу” ажиллагааны хүрээнд Малайзад байгааг нь тогтоосон тухай мэдээлсэн ч авч ирж чадаагүй.

Тэгвэл энэ мэт “Шувуу” ажиллагаанаас мултарсан, хэрэгт шалгагдаж буй этгээдүүдийг авч ирэх том даалгавар Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд оногдоод байна.

5 Ш ажиллагаанд “Шүүр” багтдаг, тиймээс хууль зөрчин томилогдсон албан тушаалтнуудыг төрийн албанаас “зайлуулах” их цэвэрлэгээ ч үргэлжлэн хийгдэх нь ээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж